Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хэн хэн эзэмшдэг вэ

2025-4-11
1

Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордтой холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэгвэл Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд яагаад ЗГХЭГ-ын даргын анхаарлыг хамгийн түрүүнд татаад байна вэ. Үнэхээр стратегийн өндөр ач холбогдолтой орд учраас уу эсвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүнтэй нэр холбогдсон болохоор уу…Ямар ч байсан ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хувьд MCS-ын Ж.Оджаргал, МАК-ийн Б.Нямтайшираас Х.Баттулга нь мөлжүүртэй “яс” байсан бололтой.

Монгол Улсад хуулийн дагуу стратегийн орд гэх бүртгэлтэй 16 орд одоогийн байдлаар бий. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан 16 ордод Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Асгат, Цагаан суварга, Нарийн сухайт, Төмөртэй овоо, Бүрэнхаан, Бороо, Гацуурт, Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны орд зэрэг багтдаг.

Хэрүүлийн бай болоод байгаа Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордын хувьд стратегийн ач холбогдол бүхий гэсэн ангилалд одоогоор буй. Засгийн газраас УИХ-д стратегийн орд хэмээн нэмж бүртгүүлэх тогтоолын төсөлд багтсан 39 ордын нэг. Тэгэхээр стратегийн гэх албан ёсны бүртгэлтэй ордуудаасаа урьдаар бүртгэлд оруулах ордуудынхаа учрыг олох гэж Засгийн газар санхүү, хуулийн багаа ажиллуулж эхэлжээ. Магадгүй, гадаадад гарснаа эхлээд олж ирье гэх гарц ч байж болох л юм. Засгийн газраас нээлттэй болгосон мэдээллээс Төгрөг нуурын бүлэг орд дээр лиценз эзэмшиж байгаа компаниудын талаарх мэдээллийг шүүж үзье.

Shilen.gov.mn сайтын мэдээллээс харвал:

Төгрөг гэх нүүрсний орд бүхий газарт:

“Төгрөгтал” компани 863 га талбайд 2 лиценз

“Төгрөг нуур девелопмент” 2435 га-д 1 лиценз,

“Коммонмакс” компани 23645 - 1 лиценз,

 “Нэйчө” компани 534 га-д 1 лиценз эзэмшдэг юм байна.

 УИХ-ын гишүүн Х.Баттулгын үүсгэх байгуулсан “Camex” хувьцааг нь эзэмшдэг “Төгрөгнуурын Энержи” ХХК нь

Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордод багтах Тахилтын нүүрсний орд 563 га, Тахилт-2 396 га, Тахилт 1-143 га, Тахилтын нүүрс 12 га гэсэн нийт 1113 га талбайд 4 лицензийг эзэмшиж байгаа гэх мэдээлэл гарч ирж байна.

-Одоогоор Төгрөгийн нүүрсний ордод их талбайтай “Коммонмакс” ХХК нь Виржинийн аралд бүртгэлтэй “China gloss limited” гэх Хятадын компани.

-Хоёр лицензтэй “Төгрөгтал” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй Самбуугийн Сүхбаатар гэж хүний эзэмшлийн компани аж. Төгрөг нуур, Төгрөгийн нүүрсний ордыг 2040-2042 он хүртэл эзэмшихээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ.

-“Төгрөг нуур девелопмент”ХХК-ийн хувьд Монголын хамгийн олон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэмээн цоллуулж байсан З.Номундарь гэх эмэгтэйн нэр дээр байдаг. Төгрөг нуурын тусгай зөвшөөрөл нь 2047 оныг хүртэл хүчинтэй юм байна.

-“Нэйчө” ХХК бол эрдэмтэн Дүгэрсүрэнгийн охин Б.Болорсүрэнгийн ярилцлагад нэр дурдагдаад байсан Ч.Тэгшсайхан гэж хүний нэр дээр бүртгэлтэй. Захирлаар нь Тэгшсайханы хүү Тулга ажилладаг. Төгрөгийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг 2009 онд авсан 2039 он хүртэл эзэмших эрхтэй гэх мэдээлэл гарч ирж байгаа юм. Ч.Тэгшсайхан бол Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг. Нийтэд ил байгаа мэдээллээр Төгрөгийн нүүрсний ордын 524 га талбайд 100 хувь лиценз эзэмшдэг бөгөөд 2009 оны 09 дүгээр сарын 9-ний өдрөөс л тусгай зөвшөөрөл эзэмших болсон байна. Өөрөөр хэлбэл, Төгрөг нуурын нүүрсний бүлэг ордын нэг хэсэг аж.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.