Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

2024-10-28
3

Б.ГАРЬД

 УИХ, Засгийн газраас нэг балай шийдвэр гаргасан. Тэр нь ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх тухай юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 23-ны үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн.

Улмаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний хуралдаанаар үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн.

Ингээд тус яамыг нүүлгэх үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч ХХААЯ нүсэр нэг дор нүүчих боломжгүй. Харьяа байгууллагууд нь хүн олонтой. Гэнэтийн энэ шийдвэрийг дагаж гэр орноо аваад нүүх хүн хэр олон гарах нь эргэлзээтэй байсан юм. Харин албаны эх сурвалжууд “…Саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффисын барилгатай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн ЗДТГ болон ХХААХҮЯ хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан. Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. ТӨБЗГ-аас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан” гэж байна.

Мөн “…Яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажиллаж байна. Бүх алба хаагчдын дунд санал асуулга явуулахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн. Гэхдээ алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх гаргалгааг шийдвэрлэхээр ажиллаж байна. Алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэнэ” гэжээ.

Тэгвэл яг үүнтэй холбоотой үл ойлголцол сайд болон яамны алба хаагчдын дунд үүсээд байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамныхандаа “…Би хотод үлдэнэ. Та нар нүү” гэсэнд үүдэнд алба хаагчид нь бухимджээ. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ мэдээж дэмжигдээгүй байна. Мөн тэрээр “…2027 оны сонгуулийн дараа буцаад ирж болно шүү дээ” гэж аргадаж хүртэл үзжээ. Гэвч алба хаагчид нь хүлээж аваагүйгээр барахгүй сайдыгаа шүүмжилж бухимдагсдын тоо улам нэмэгдсээр байна. Тэд “…Ж.Энхбаяр манай салбарыг самарлаа” гээд ихээхээ дургүй байгаа аж. Үүнээс харахад, “…Санал судалгаа авахад яамны алба хаагчдын 80 хувь нь нүүхийг дэмжсэн” гээд байсан нь худлаа болж таарав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.