Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү

2024-9-24
3

Б.ГАРЬД

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Ээлжит бус чуулганы үеэр “…Чуулгандаа суухгүй байна” гээд л шүүмжлүүлээд байсан. Ээлжит бус чуулганы дараах УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг таслахгүй сууж байгаа зураг нь цахим сүлжээгээр дүүрсэн.

Тэгээд чимээ алдраад байсан Х.Баттулга өчигдөр дахин гарч ирэв. Тэгэхдээ өглөөгүүр “Нарантуул” зах дээр очсон байв.

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн тэрбээр НИТХ, дүүргийн 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ дагуулжээ. Тэнд зүгээр очсонгүй. “…Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт хэмээх хуулийн төсөл боловсруулж байгаа иргэдэд танилцуулж явна” гэв. Тэрбээр “…Хуулийн дагуу УИХ-д нэр бүхий 26 гишүүний өргөн барьсан “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг хуулийн төслийг сурталчлах зорилготойгоор өнөөдөр бид “Нарантуул” зах дээр ажиллаж байна. “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг нь спорт, урлаг, оюуны спортын чиглэлийг дэмжсэн 30 мянган төгрөг бүхий зөвхөн хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй хийгдэж байгаа төсөл юм. Уг төслийг “D-Parliament”-д өргөн барьсан байгаа. Иргэд “D-Parliament”-д орж дэмжих боломжтой” гэлээ.

Мөн түүнтэй хамт яваа нэр дэвшигчид “…Хүүхэд бүр сар бүр 100 мянган төгрөг авдаг. Тэр дээр нэмээд 30 мянган төгрөгийн “Хүүхэд хөгжлийн карт”-ыг хүүхэд бүхэнд олгохоор “Есдүгээр сарын 1”  хуулийн төслийг УИХ дахь АН-ын гишүүд санаачилсан. Иргэдээс санал авах процесс дээр явж байна. 100 мянган төгрөг хүүхдэд очдог. Гэхдээ зарим тохиолдолд өрхийн хэрэгцээнд зарцуулагддаг. Тиймээс хүүхдүүдэд сар бүрэн 30 мянган төгрөг бүхий “Хүүхэд хөгжлийн карт” олгодог болохоор “Есдүгээр сарын 1” хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү 30 мянган төгрөгөөр хүүхдүүд өөрийн сонирхсон спортын болон соёл урлагийн дугуйланд хамрагдах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төсөл удахгүй батлагдаад хүүхэд бүр эрүүл саруул чөлөөт цагаараа спорт, соёл урлагаар хичээллэдэг Монгол Улсын иргэд бий болно гэдэгт Нийслэлийн АН-ын залуучууд итгэлтэй байгаа” гэж дэлгэрүүлэв.

Ямар ч байсан ийм хуулийн төсөл яваад эхэлжээ. Муу биш, сайн. Гэхдээ энэ нь хэдхэн хоногийн дараа болох НИТХ, ер нь Орон нутгийн сонгуульд зориулагдаагүй бололтой. Харин тэрбээр үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож эхлүүлж байгаа гэх “бор шувуу” өчигдрөөс улс төрийн хүрээнд нисээд эхэллээ.

Учир нь энэ сонгуулийн наана хууль төрж амжихгүй, процесс нь ч олигтой хөдлөхгүй. Үнэхээр тийм л дээ. Ер нь бол Х.Баттулгын хамгийн том акцууд нийгмийн аль нэг “тал” руу чиглэдэг. Ерөнхийлөгч байхдаа Салхитын ордыг “хөдөлгөж” байгаад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байлаа. Одоо энэ. Уг “Хүүхэд хөгжлийн карт”-ыг мань эр яг л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжуулчих нигууртай. Учир нь 2021 оны сонгуулиар “…Ерөнхийлөгчид хоёр дахиа нэр дэвших эрхгүй” ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсан. Түүний энэ эрх тун удахгүй нээгдэх тухай яригдаад эхэлсэн. Чамгүй удаж байна. Тэгэхээр “Хүүхэд хөгжлийн карт” хууль батлагдсаар байтал Ерөнхийлөгчид дахин нэр дэвших Үндсэн хуулийн эрх нь сэргээд яг “мөргөх” биз ээ. “…Ордны хов оргүй хоосон байдаггүй” гэдэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.