1880-аад оны үеэр хэвлэсэн Арсен Уссегийн “Des Destinées de L'Ame” номын хүний арьсаар хийсэн хавтсыг солихоор болжээ. Номын анхны эзэмшигч болох Францын эмч Людовик Буланд (1839–1933) номыг нас барсан өвчтөнийхөө биеийн арьсаар хавтасласан байна. Хожим номыг АНУ-ын дипломатч, Харвардын их сургуулийн төгсөгч Жон Стэтсон хадгалж байсан ба 1954 онд түүний бэлэвсэн эхнэр Харвардын их сургуулийн номын санд хандивласан түүхтэй. Харвардын номын сан болон Музейн үзмэрүүдийн буцаан олгох хорооны удирдлагууд ёс зүйн асуудал үүсэнтэй холбогдуулан тус номын хавтсыг солихоор шийдвэрлэжээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал