Ахин дахин санаачилдаг ч амилж чаддаггүй Казиногийн хууль

2022-3-18
437

Монголд амилж чаддаггүй хуулийн нэг нь Казингийнн тухай хууль. Гэхдээ монголчууд цагтаа Казино гэдгийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүх бол бий. Цаг хугацаагаар нь харвал саяхных мэт боловч өмнөх зууны үеийн үйл явдал. Тэр бол 1997 он. Монгол улсын иргэн Л.Байгаль Чингис зочид буудалд казино байгуулж үйл ажиллагаа нь бараг жигдэрчихсэн тэр үеэр нь  жилийн дараа хаачихсан. Зэрэгцүүлээд казиногин хэрэг гэгчээр Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсноор  энэ талаарх амыг нь барьсан гэж болно. Гэвч Казино байгуулах санал санаачлагаа орхиогүй. Тодотговол:

 1998 он

Монголын Казиногийн тухай анхны хууль  1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүдийн 81.8 хувийн саналаар батлагдаж, дараа жилийнх нь нэгдүгээр сарын 22-нд хүчингүй болж байв. Казиногийн тухай хуулиар улсын төсөвт нэг тэрбум буюу үүнээс бараг дөрөв дахин их их мөнгө төлж байсан гэдэг. Тэр үед тэрбум төгрөг гэдэг чанга мөнгө байлаа. 

2007 он.

 2007 оны дөрөвдүгээр сард Ц.Шаравдорж тэргүүтэй есөн гишүүний боловсруулсан Хязгаарлагдмал казиногийн тухай хууль Засгийн газраас дэмжлэг авч УИХ-ын босго давсан. Гэвч энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдэхийн даваан дээр Эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэхээс татгалзсан юм. Шалтгаан нь  Л.Гүндалай гишүүн хуулийг санаачлагчид тухайлан нэг байгууллагад зориулан уг төслийг боловсруулсан хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор унасан. 

2007 он

Ц.Шаравдорж нарын санаачилсан хуулийн төслийг унагасан УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрөө Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь ердөө хоёрхон хуудастай байв. Эцэст нь Казиногийн хуулийг хүнийх ч үгүй, өөрийнх ч үгүй болгосноороо түүний Казиногийн хууль өндөрлөсөн түүхтэй.

2009 он

Тухайн үед хамтран засаглаж байсан МАН, АН-аас сонгогдсон гишүүд хүнийх өөрийнх гэлгүй хамтарч Казиногин хуулийн төслийг дахин санаачилсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар тэргүүтэй хэсэг гишүүд санаачилжээ. Гэвч 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл бараг тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлснээс дэмжлэг авч чадаагүй.

 2015 он.

Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарласны дараа 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Казино байгуулж эдийн засгаа дэмнэх санаачлагыг гаргаж байв. Харин энэ санаачлагыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлж Сангийн яамнаас ажлын хэсгийг зохион байгуулан Хязгаарлагдмал Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байв. Гэвч бас л бүтэлгүйтсэн.

2016 онд

МАН 2016 оны сонгуулийн дараа олонх болсон үедээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар Казино байгуулах асуудлыг дахин сөхөн тавьсан. УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг 2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээж байв.

2021 он

Казино байгуулах зургаа дахь удаагийн санаачлагыг  өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барина гэдгээр  илэрхийлсэн.  Энэ асуудал өчигдөр УИХ-ын хэлэлцсэн Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн хэлэлцүүлгийн үеэр бүр ч тодорхой яригдав. Ямартай ч Чөлөөт бүсэд казино байгуулах хуулийн төсөл яригдаж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Одоо яригдаж байгаагаар бол Казино  эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар 10 жилийн хугацаатай олгоно. Харин тэнд Монгол улсын  иргэнд үйлчлэхийг хориглох заалт орж байгаа юм билээ.

Монголын хууль тогтоогчдын үе дамжуулан ярьж байгаа ч ажил хэрэг болж амилаагүй Казиногийн хуулийн түүхийг хураангуйлбал нэг иймэрхүү ажээ.

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.