
Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын Хөлбөмбөгийн холбооны урилгаар "NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022" тэмцээнд оролцож Иран, Мьянмарын багуудад хожигдоод байна.
Монголын шигшээ баг өчигдөр /2022.03.16/ "B" хэсгийн сүүлийн тоглолтоо Мьянмар улсын шигшээ багтаа хийлээ. Тус тоглолтод манай шигшээ багийн 2 хаалгач болон чухал 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан, уг тоглолтод оролцоогүй аж. Багийн нэг тоглогчоо хаалгач хийлгэж өрсөлдсөн манай баг Мьянмарын багт 7:1-ээр хожигдлоо.
Өмнөх өдөр /2022.03.15/ нь Монголын “Заалны хөх чононууд” баг эхний тоглолтоо хүчирхэг Ираны эсрэг хийж, 0:8-ээр хожигдсон бөгөөд тус тоглолтод манай шигшээ багаас мөн 2 хаалгач, 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан тоглолтод оролцоогүй юм.
Монголын шигшээ баг тус тэмцээний "А" хэсгийн 3 дугаар байраар шалгарсан багтай 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын цагаар 13.30 минутаас тоглох юм байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал