ДЭМБ: Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин өсөж байна

2022-3-17
2623

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурч байгааг үл харгалзан халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар лхагва гарагт мэдээлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл буурч буй хандлага ажиглагдаж байсан юм.

ДЭМБ ялангуяа Азийн орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг онцлоод, вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлж, цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийг цуцлахад хянуур хандахыг уриалсан байна.

“Дэлхийн хэмжээнд хийж буй шинжилгээний тоо буурч байгаа ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй нь “бидэнд мөсөн уулын ердөө оройн хэсэг нь л харагдаж байгааг харуулж байна". Цаашид дотоодын тархалт нэмэгдэж, өвчлөл эрс нэмэгдэх байдал халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд цуцлагдсан газруудад ажиглагдах төлөвтэй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керховегийн мэдээлснээр, тус байгууллагад өнгөрсөн долоо хоногт халдварын 11 сая гаруй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос найман хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

М.Керхове “COVID-19”-ийн өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаад нөлөөлж буй эхний хүчин зүйлээр “омикрон” хувилбарыг нэрлэжээ. Уг хувилбар нь одоогоор илрээд байгаа коронавирусний хувилбаруудаас халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Түүнчлэн зарим оронд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг цуцалсан нь мөн нөлөөлсөн байна.

Үүнээс гадна дэлхийн олон оронд, тэр дундаа хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн дунд вакцинжуулалтын үзүүлэлт хангалтгүй байгааг тэрбээр цохон тэмдэглээд, өвчлөл эрс нэмэгдэж байгаад нөлөөлж буй гурав дахь хүчин зүйлээр “омикрон” хувилбар хөнгөн өвчлүүлдэг, цар тахал дууссан гэх мэт буруу ташаа мэдээллийг нэрлэсэн байна.

“Бидэнд “COVID-19”-ийн өвчлөлийг хянах дэлхий нийтийг хамарсан маш хүчтэй хяналтын систем хэрэгтэй байна. Өдгөө тулгарч байгаа бүх сорилтыг үл харгалзан бид шинжилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.

Хэдийгээр улс орон бүрийн нөхцөл байдал өөр өөр байгаа ч ДЭМБ цар тахал дуусаагүй гэдгийг сануулж, анхаарал сэрэмжтэй байхыг бүх улс оронд уриалсаар байгаа юм.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райаны хувьд, “Вирус улирлын чанартай эсвэл урьдчилан таамаглахуйц хэв маягт хараахан ороогүй байгаа” тул өвчлөл өсөж, буурсан хэвээр байна. Бид сонор сэрэмжтэй байж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, улс орон бүр дэх хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг зохих ёсоор аль болох ойрын хугацаанд вакцинжуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэж хэлжээ. 

Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.