АТГ: Шинээр баригдаж буй барилга байгууламжид олгох тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах шаардлагатай

2022-3-17
560

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд  иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоод хяналт шалгалтыг явуулахад “Хангарьд сити-2” хотхоны 8 блок бүхий орон сууцны зориулалттай 1 давхрын байрыг улсын комиссын хүлээн авсан акт баталгаажаагүй, үйлчилгээний зориулалттай бус орон сууцны зориулалттай байранд архи согтууруулах ундаа болон тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгогдсон, үйлчилгээний барилга байгууламж эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, барилга байгууламжийн журам зөрчин хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал тогтоогдсон байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс  “Хангарьд сити-2” хотхоны  орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт баталгаажаагүй байхад,  мөн үйлчилгээний зориулалттай бус орон сууцанд худалдаа үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн “Батламж”, зарим аж ахуйн нэгж, байгууллагад “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт” тус тус олгожээ.

“Хангарьд сити-2” хотхонд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим  аж ахуйн нэгж, байгууллага нь хүнсний дэлгүүрийн худалдаа эрхлэхийн тулд орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлчилгээний зориулалттай болгосон, улмаар барилгын тагтны хана нурааж шат, хаалга гаргасан, доторх өрөө зохион байгуулалтыг өөрчилж барилга байгууламжийн стандарт, дүрэм журмыг зөрчсөн, тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байхад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох, арилгах зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчил, дутагдлыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын сахилга, ёс зүйн байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүллээ.

Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилга, байгууламж нь Барилгын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартад нийцэж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагууд шат шатандаа анхаарч, явцын хяналт шалгалтыг тухай бүрт хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээг авах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, байгууллагад олгож буй тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдал давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.