НЗДТГ-ын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ

2022-3-17
2723

НЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгууллаа.

Ёслолын ажиллагаанд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Загарсүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж болон албаны хүмүүс оролцсон юм. Гэрээг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үзэглэсэн.

Зөвлөх үйлчилгээний захиалагчаар НЗДТГ, санхүүжүүлэгчээр Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан, гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллах юм. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны бүлэг стандартууд нь байгууллага гүйцэтгэлээ сайжруулж, хэрэглэгч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанар, орлого, зардал, зах зээл, ашиг гэх мэт үйл ажиллагааны олон талыг хамарсан сайжруулалтыг бий болгоход чиглэдэг.   

НЗДТГ-ын зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс чанарын менежментийн тогтолцоо ISO 9001: 2016 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг баримт бичигт тусгасны дагуу төлөвлөж, ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг НЗДТГ-т нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Хүн” төвтэй удирдлагаас “процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэх юм.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.