Олимпод оролцсон 3х3 сагсны тамирчид сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ

2022-3-17
2542

МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийж, спортын арга хэмжээ зохион байгууллаа. 

Сурагчид шигшээ багийн тамирчдыг сургуулийн үүднээс алга ташин халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэдний тэмцээний үеийн ховор агшинг буулгасан зургийн үзэсгэлэн, ялалтын торгон агшинг харуулсан богино бичлэгийг бэлтгэн үзүүлэв. Арга хэмжээний үеэр 3-р сургуулийн өсвөрийн сагсан бөмбөгчид үзүүлэх тоглолт хийсэн бол ахлах ангийн сурагчид тус сургуулийн сүлд дууг дуулж сонирхуулав. 

Шигшээ багийн тамирчин Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор нар тус сургуулийн 11-р ангийн сурагчидтай уулзах үеэр багийн спортын онцлог, спортын замнал, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгөн, спортын амжилтын талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүлэв.

Тамирчин Б.Солонго нь тус сургуулийн 2008 оны төгсөгч аж. Тэрбээр хэлэхдээ “Миний хувьд төгссөн сургууль дээрээ ирсэндээ үнэхээр догдолж байна. Энэ сургуульд би яг та нартай адилхан суралцаж, энэ л орчинд, энэ зааландаа бэлтгэл хийж байгаад өнөөгийн амжилтад хүрсэн.

Спортоор тууштай хичээллэж байсны үр дүнд өдий зэрэгтэй сайн тамирчин болж, олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцлоо. Та нар маань ч бас хичээвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ боломж та бүхэнд бүгдэд нь адилхан  нээлттэй байгаа шүү” хэмээн чин сэтгэлээсээ сурагчидтай ярилцлаа.

Тамирчин О.Хулан, Э.Чимэддолгор нар өөрсдийн үнэт туршлагаас хуваалцаж, асуултад хариулсны дотор “Хувь тамирчны хувьд бэлтгэлийнхээ хором мөч бүрт өөрийгөө бүрэн зориулдаг. Багийн спорт учраас сахилга баттай байх, өөрийгөө бүрэн дайчлах дээр бүгд хамтарч ажиллах хэрэгтэй.

Хамгийн чухал зүйл бол дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Өөрөө үнэхээр дуртай болохоор түр зуурын бэрхшээлийг даван туулахад асуудалгүй байдаг. Харин хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй бол санаагаар унадаг.

Мэдээж шантрах үе гардаг. Гэхдээ ганцаараа л шаналаад, ганцаараа л зовоод байх биш бусадтайгаа ярилцаад, зөвлөөд явах нь багийн спортын онцлог. Одоо болж байна, сайн байна гэх мэт үгэнд урамшдаг. Зоригтой байгаарай. Өдөр бүр өөртэйгөө өрсөлдөөд явбал амжилт хурдан ирнэ” хэмээн ярилаа.

Уулзалт ярилцлагын төгсгөлд сурагчдын төлөөллийн дунд шидэлтийн тэмцээн зохиож, түрүүлсэн сурагчид тамирчдын гарын үсэг бүхий ил захидал, МҮОХ-ны тэмдэг зэрэг дурсгалын зүйл гардуулж, хамтдаа зургаа авахууллаа.

Тус уулзалтад Сүхбаатар дүүргийн “Гренобль” олимпын зөвлөл, Сүхбаатар дүүргийн БТСГ болон 3-р сургуулийн хамт олон оролцож, цаашид ерөнхий боловсролын сургуулиудад алдартай тамирчидтай хамтран хийж хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцлоо.

Маргааш Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургуулийн сурагчидтай олимпын медальт чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг, Б.Болортуяа нар уулзалт ярилцлага хийнэ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.