ЭЕШ-д бэлтгэж буй хүүхэд, залуусыг дэмжих зорилготой "NextGen2022" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2022-3-17
2839

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар “Амар сан” ТББ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  "NextGen2022" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ХУД-ийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон ЭЕШ-д бэлтгэж буй залуусыг олны хүндэтгэлийг хүлээсэн, амжилттай ажиллаж буй чадварлаг багш нар, менторууд, сэтгэл судлаачидтай уулзуулж тэднээс зөвлөгөө авах боломжийг  “NextGen” хөтөлбөр олгодог. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “NextGen” хөтөлбөр өчигдөр буюу 2022.03.16-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 18 ЕБС, 4 МСҮТ-ийн оюутан, сурагчдын төлөөлөл болсон 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй өсвөр үеийнхэнтэй нээлттэй үзэл бодлоо солилцож, өөрийн мэргэжлээ хэрхэн сонгосон туршлагаасаа хуваалцсан. Тэрбээр “Технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тооцоололд суурилсан шинэ мэргэжлүүд бий болсон тул эцэг эх, багш, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч илүү алсын хараатайгаар мэргэжлээ сонгох ёстой” гэдгийг сурагчдад зөвлөж байлаа.

 “NextGen2022” хөтөлбөрийн нээлтэд оролцсон “Tomyo” аппликейшн үүсгэн байгуулагч В.Баярсайхан “Ирээдүйд нийгэмд ямар байр суурьтай, хэдэн төгрөгийн орлоготой хүн байх вэ гэдгээ магадгүй шийдэх чухал сонголтын өмнө та бүхэн байна. Өөрийн сонирхолд тулгуурлаж мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойл. Амжилт бол хичээл зүтгэлээс эхлэлтэй” гэдгийг хүүхэд залуус хэлсэн юм. Мөн ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал М.Эрдэнэбаяр сургуулийнхаа онцлогийг танилцууллаа.

Оюунлаг залуус Монголын ирээдүй уриатай “NextGen2022” хөтөлбөр энэ жилээс илүү өргөн цар хүрээтэй хэрэгжих юм. Мөн NextGen хөтөлбөрт идэвхтэй оролцож, ЭЕШ-аа амжилттай өгсөн хүүхдүүдэд тэтгэлэг олгож, суралцах нөхцөл боломжоор хангах юм.

“NextGen2022” хөтөлбөрийн хүрээнд 06-р сарын 01-ний өдөр хүртэл цахим сургалт явагдах бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй аж.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.