Тоог нь нэмж болох ч ямбыг нь нэмж болохгүй

2022-3-16
2656

Өчигдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд 50 гаруй хууль хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ жагсаалтын гадна дуншиж байгаа нэг том хүлээлт, тодоос тод тохиролцоо бий. Тэр бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Улс төрийн хүрээнд байтугай массын дунд хэдийнэ “гэрэл цохичихсон” танил сэдэв. Гэхдээ энэ тухайд эрх мэдэлтнүүдээс одоогоор хэн ч ам ангайгаагүй байгаа. Харин битүүхэн түншиж, нийтийн сэтгэл зүйг дасгах  сэдлийг албан ёсоор өгч эхэлж байх шиг байна.

Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдгийг  парламентын засаглалыг төгөлдөржүүлэх агуулга дор багтаагаад нэрлэчих шиг боллоо. Түүний хэлсэн үгнээс анзаарвал энэхүү нэмэлт өөрчлөлт нь зөвхөн давхар дээл бус  сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх гэхчлэн яригдав. Мэдээж, үүн дээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох кейс нэмэгдэж таарна.  

УИХ-ын дарга Г.Занданшатарйн дээрх агуулгаар хэлсэн үгнээс ишлэвэл:

Нэгдүгээрт: “...Сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон” гэж  мэдэгдэв.

Энэ үгний цаана сонгуулийн тогтолцоо, тухайлбал  хувь тэнцүүлэх буюу  пропорционал-мажоритар   холимог тогтолцооны тухай ярьж байна  гэдэг нь ойлгогдоно. Олон жил ярьсан ч хэрэгждэггүй сэдэв.

Судлаачид Монголын өнөөгийн сонгуулийн  мажоритар тогтолцооны улмаас  УИХ-ын гишүүд иргэдийн төлөөлөл гэхээсээ илүүтэй газар нутаг, тойргийн төлөөлөл болж ирсэн гэж үздэг  юм билээ.

Хоёрдугаарт: “Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяхны зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна” гэв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 эсвэл 108 болгох хувилбар яригдсаар удаж буй. Харин ямар учраас гэдгийг спикер үгэндээ тодотгожээ. 

Гишүүдийн тоог нэмэх нь зөвхөн төлөөллийн жигд байдлыг хангах төдий бус юм. Хууль тогтоох явцад лобби орж ирэхээс хамгаалах, сөрөг хүчний үр нөлөөг хангах гэхчлэн эерэг нөлөө их.  

Хамгийн чухал нь гишүүдийн тоог нэмснээр  нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, дарга дүр нь “дарагдах” боломжтой. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэсэн жинхэнэ мөн чанартаа дөхөж, парламент хэмээх хамтын шийдвэр гаргах байгууллагын  чадамж сайжирна гэсэн үг.

Гэхдээ энд нэг сануулга бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох ч ямбыг нь нэмж болохгүй. Утасны төлбөр, хэвлэл захиалга, унаа машины бензин шатахуун, тойрогт ажиллах томилолт гэхчлэн эрхэм гишүүдийн төсвөөс зулгаадаг мөнгө арай л хэтрээд байгаа. Түүнчлэн тойргийн  мөнгө гэх хэдэн тэрбумаар тоологддог төсвийн “авилга” бий. Ихэвчлэн соёлын төвийн Ямаха хөгжим, сургуулийн барилгын хана шалны будаг, эмнэлгийн дээврийн засвар гэхчлэн ялихгүй зарцуулалттай.

Энэ мэт ямбыг нь хасаж байж тоог  нь нэмэхгүй бол дарга дүртэнгүүд нэмэгдэж, төсөвт төвөг удахаас хэтрэхгүй болно.

 

М.Нэргүй






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.