Вашингтон дахь нэрээ нууцалсан мэдээллийн эх сурвалжууд Орос Хятадаас тусламж хүссэн талаар мэдээлсэн ч нарийн ширийн мэдээллийг хүргээгүй. Тухайлбал ямар төрлийн тусламж хүссэн бэ гэхчлэн. Энэ талаар Америкийн албаныхан олон нийтэд ярьдаггүй. Харин ийм мэдээллийг Орос, Хятадын албаныхан эрс үгүйсгэж байгаа.
Гэвч CNN-ийн хоёр эх сурвалж цэрэг армийнхныг цаг тухайд нь хоол хүнсээр хангах боломжгүй болсон нөхцөлд урт хугацааны хүнсний бүтээгдэхүүн болох хуурай хоол нийлүүлэхийг Орос Хятадаас хүссэн тухай мэдээлэв.
"Financial Times"-ын мэдээлснээр Орост Хятадын зенитийн пуужингийн систем, нисгэгчгүй төхөөрөмж /дрон/ тагнуулын төхөөрөмж, хуягт машин, ложистикийн дэмжлэг хэрэгтэй байгаа тухай мэдээлжээ.
Түүнчлэн Нью Йорк Таймс сонинд Хятадын нисгэгчгүй төхөөрөмж, тагнуулын дэмжлэг авах хүсэлтийг дурдсан байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал