БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ, Европын холбоо Украины асуудлаар яриа хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. “Украины асуудлын гол шалтгаан болох Европын аюулгүй байдлыг хангахын тулд Европын холбоо, ОХУ-тай яаралтай хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай. Тивийн хэмжээнд аюулгүй байдлыг хангах үр дүнтэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай учир яриа хэлэлцээр эхлүүлэхийг хоёр талд уриалж байна” гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн сарын 24-нөөс Украины нутагт дүрэлзсэн дайны гал нь баруун талаас бүслэх байдлаар Европ тив даяар тархан байршсан УАЦЭ-ийн цэргийн баазууд гэсэн санааг ОХУ хоёрдмол утгагүй илэрхийлсээр ирсэн. Бээжин мөн ингэж үзэж байгааг энэ удаагийн байр суурь нь нотоллоо.
Эх Сурвалж: Eagle.mn

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал