Л.Халтар сайд “мэхт мэхэндээ” гэдгийн үлгэр болов уу

2022-3-15
1387

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хэвлэлийн хурал хийж, танхимынхаа хамгийн “бүтэлгүй” сайдыг суудлаас нь буулгах болсон тухай мэдээллийг хийхээр болжээ.

Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 03 сарын 15-нд Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, тэгж чадахгүй бол ажлаа өгнө гэдэг мэдээлэл хийсэн. Гэтэл сайдын суудалдаа шунасан тэрбээр Оюутолгойгоос 300 гаруй км хол газар автомашинаар зэсийн баяжмал зөөж, Улсын комисс хүлээж аваагүй Зүүнбаянгийн төмөр замд хүргэн, тэндээсээ УБТЗ-ын гол магистралаар Замын-Үүд хүргэсэн байна. Энэ нь төрийн өмч хөрөнгийг үргүй шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Хэдийгээр уг төмөр замын 128 км-т нь техникийн комисс ажиллаж, хэд хэдэн дутуу ажлаа дуусгах үүрэг өгч, тэдгээр үүрэг даалгаврыг хийж дуусгасны дараа Улсын комисс ажиллуулахаар тогтсон ч улсын ажлыг хууль, дүрэм журам, зарчмын дагуу явуулсангүй. Тиймээс  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын үйл ажиллагаа нээгдсэн гэх зэргээр худал мэдээллээр Засгийн газрын гишүүд, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн  Зам, тээврийн сайдаа суудлаас нь буулгахаар Ерөнхий сайд хэвлэлийн хурал хийхээр зэхэж байгаа гэнэ.

“Мэхт мэхэндээ” гэгчийн үлгэрээр ямар ч аргаар хамаагүй хэлсэн үгэндээ хүрсэн мэтээр Засгийн газрын гишүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, сайдын зөөлөн сэнтийдээ шигдэн үлдэх гэсэн ЗТХ-ийн сайд Л.Халтарын үйлдэл илчлэгдэж, огцрох нөхцөлөө өөрөө бүрдүүлчихлээ гэж салбарын учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцэж байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.