Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Байхгүй” намын даргын сунгаанд бүртгүүлчихсэн юм биш үү

2022-3-15
2043

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан гэвэл Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгчийг бүртгэсэн явдал байв. Харин АН-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэн.  Ийм нэгэн явдал болов.

Ингэхэд Монголд хэдэн Ардчилсан нам байгаа нь тодорхойгүй.   Хэн нь жинхэнэ дарга вэ гэдэг нь бүр толгой эргүүлсэн асуулт болсон.  Хараад байхад ямар ч байсан тус нам одоогоор хоёр хуваагдчихсан дүр зураг харагдаад байгаа. Үүнийгээ С.Эрдэнийн АН, О.Цогтгэрэл даргатай АН гэхчлэн ялгаж нэрлээд байх шиг байна. 

Тэгэхээр одоо олон нийтийн хувьд, тэр дундаа мэдээллээс хол байдаг тус намын олон мянган дэмжигчдийн хувьд хэнийх нь АН даргын сонгууль явуулах гэж байгааг бас ялгаж салгаж салгахгүй мунгинаж байгаа  бололтой. 

Тэгвэл ирэх  сарын эхээр даргын сонгуулиа явуулах гэж товлоод байгаа нь О.Цогтгэрэл даргатай АН юм байна. Өөрөөр хэлбэл экс Ерөнхийлөгч  эдний намын дарга болохоор бүртгүүлсэн гэсэн үг.   Үүнээс улбаалан яригдах ёстой сэдэв бол энэ хоёр АН-ын аль жинхэнэ, аль нь “хуурамч” гэдэг нь ихэнх массын хувьд тодорхойгүй.  Сүүлдээ энэ намын хэрүүлийг тоож сонирхохоо ч больсон.  Харин Х.Баттулга улс төрд эргэн ирэх сургаар эрхбиш энэ намын тогоо руу өнгийж харах шалтгаан болж байх шиг байна.

Одоогоор АН-ын “жинхэнэ” дарга гэгдэж байгаа С.Эрдэнийг хамгийн их  бухимдуулж байгаа нь энэ Х.Баттулга. Тэр бүр экс Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудсан төдийгүй,  Монголын улс төрийн өнөөгийн сөрөг хүчнийг хоёр хувааж сөргөлдүүлж байгаа “муур багш” нь Х.Баттулга хэмээн зарлаж байгаа.   Түүнчлэн Х.Баттулга ямар учир шалтгааны улмаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, түүнд хэрхэн тусалж байсан, кёкшүзан Д.Батбаяраас зээлсэн мөнгө төгрөгтэй холбоотой мэдээллийг нт хүртэл ил болгоод буй.

Ийнхүү АН-ынхны дотоодын хэрүүл зодоон болж хувирах шинжтэй болж эхэллээ.  Х.Баттулгын намын даргад бүртгүүлэхтэй зэрэгцэн тус намын нэр нөлөө бүхий зарим гишүүд санаа оноогоо илэрхийлж байгаа. Тухайлбал, гавьяат Д.Сосорбарам “Баттулга аа, чи одоо болноо, зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан” хэмээн сануулсан бол АН-ын гишүүн ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин “АН бодитойгоороо хуваагдах нь дээ” хэмээн жиргэжээ. Иймэрхүү санаа бодлыг илэрхийлэх гишүүн дэмжигчид олон байгаа байх.

Энэ бол асуудлын нэг тал. Харин нөгөө талаасаа гэвэл О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам гэж ачир дээрээ яг байгаа юу, бодитой юу, хууль зүйн хүрээндээ хүлээн зөвшөөрөгдсөн  хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бас бий. 

Харин энэ асуудлаар АН-ын албан ёсны дарга гэгдэж байгаа С.Эрдэнэ ингэж хэлжээ. Тэрээр Монголд хууль эрх зүйн хувьд сөрөг хүчин ганцхан АН байгаа. АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа хууль эрх зүйн хувьд ямарч боломж байхгүй. Хоёрдугаар сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамга тэмдэг хүчинтэй байгаа.  Нөгөө талд хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглах боломжгүйг тогтоосон. Ингэснээр давж заалдах эрхгүйгээр Захиргааны хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарсан. Хоёр тамга, хоёр  АН гэж байхгүй. Шүүхийн шийдвэрээр нэг л нам үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох ёстой” гэсэн юм.

Эргэлзээг тайлах хариулт энэ байна. Улс төрийн хүчин албан ёсны эсэхийг шүүх л тогтооно. Тэгвэл шүүх энэ асуудлыг хэдийн бүр давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэж нэг талд нь гаргачихсан юм байна.

Яг энэ өнцгөөсөө  бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Байхгүй” намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлчихжээ гэсэн агуулга уншигдаж байна. Өөрөөр хэлбэл УДШ нэгэнт бүртгээгүй бол АН-ын “хормойноос унасан”  АН хүчин төгөлдөр нам биш гэсэн үг биш. Магадгүй, намын дарга нь гэгдэж байгаа О.Цогт-Очирын даргын сонгуульд бүртгүүлээгүй шалтгаан энэ байх.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.