
Өмнө нь АНУ-ын анхааруулж байсанчлан ОХУ барууны орнуудын тавьсан хоригийг даван туулахын тулд Бээжингээс эдийн засгийн тусламж гуйжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь энэ “авралын тойрог” үүсэх магадлалтай гэж үзээд ОХУ-д туслахгүй байхыг Бээжинд анхааруулж байсан юм.
ОХУ барууны орнуудын хоригоос болж 300 тэрбум ам.долларын мөнгөн орлогоо алдаж, 640 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөө царцаалгаад байгаа юм. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Бээжинд хандаж хийсэн мэдэгдэлдээ "Бид валютын нөөцийнхөө тодорхой хэсгийг БНХАУ-ын юаниар хадгалдаг. БНХАУ хоригт нэгдсэн тохиолдолд энэ хэмжээ улам нэмэгдэх болно. Барууны орнууд БНХАУ-д дарамт үзүүлж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ бид харилцаагаа бодоод цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, барууны ертөнцөд хаагдсан боломжуудыг харилцан нээж улам өргөжүүлэх боломжтой” гэсэн байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал