Улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг “E-Mongolia”-д нэвтрүүлээд байна

2022-3-14
321

Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.03.14/ зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард танилцуулж байсан. Уг цахим системд одоогийн байдлаар  төрийн 60 гаруй байгууллагын 640 гаруй  үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Төрийн үйлчилгээнүүдээс хамгийн эрэлттэй байдаг нь Улсын бүртгэлийн үйлчилгээнүүд байдаг бөгөөд иргэдийн 60-70 хувь нь бүртгэлийн үйлчилгээг авч байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөжүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон Ухаалаг засаг төслийн дэмжлэгтэйгээр Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/-ээр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.Үүнээс иргэний улсын бүртгэлийн 26 төрлийн үйлчилгээ, 12 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 13 төрлийн үйлчилгээ, 7 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 9 төрлийн үйлчилгээ, 3 төрлийн лавлагааг тус тус цахимаар үзүүлж байна. Эдгээрээс 27 үйлчилгээ нь шуудан хүргэлтээр хийгдэж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан иргэний улсын бүртгэлийн 31,325, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20,124, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 14 үйлчилгээ, архивын 2,098,557 лавлагаа, нийт 2,150,020 лавлагаа, үйлчилгээг тус тус иргэн, хуулийн этгээдэд үзүүлээд байна. Цахим үйлчилгээ нэвтэрснээр нийт 30.0 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллага Засгийн газрын 2020 оны “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба тус тогтоолоор лавлагааг үнэ төлбөргүй олгохоор тусгасан. Үүнтэй холбоотойгоор лавлагааг цахимаар, үнэ төлбөргүй авах болсон нь иргэн, хуулийн этгээдээс гарах зардал хэмнэгдэх боломж бүрдсэн.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/-ээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан шаардлагатай цаасан нотлох баримт бичгийг шуудангаар хүлээн авч, бүртгэгдсэн бичиг баримтыг буцаан хүргүүлэх зорилгоор нэг талт болон хоёр талт шуудангийн үйлчилгээг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монгол шуудан ХК-тай хамтран нэвтрүүлэв. Шуудан хүргэлтээр нийт 90 иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэв. Тодруулбал, иргэний улсын бүртгэлийн 86, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 3, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1 үйлчилгээг үзүүлжээ.

Цаашид цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шинээр 50 төрлийн үйлчилгээ болон 38 шуудан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: УБЕГ






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.