Өнөөдөр /2022.03.14/ Монголын Ардчилсан холбооноос АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МоАХ-ны даргаар сонгогдоод буй Д.Монголхүү “Х.Баттулгын асуудалд холбогдуулж, УИХ-ын гишүүдэд болоод гурван шатны хуулийн байгууллагад шаардлага хүргүүлж байна. УИХ-ын гишүүдэд шаардлага өгч буй шалтгаан нь: Тэд өөрсдөө хууль боловсруулдаг. Мөртлөө нүдний өмнө хууль нь зөрчигдөж байхад тоохгүй байгаа нь асуудал дагуулж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгад холбогдох олон хэрэг бий. Гэвч тэр Ерөнхийлөгч болоод хэргүүдээ царцаасан. Мөнгө угаасан гэх хэрэг нь олон улсад, төмөр замтай холбоотой хэрэг нь АНУ-д шалгагдаж байгаа. Ерөнхийлөгчөөс буусан ч Х.Баттулгын томилсон прокурор, шүүх цагдаа нар нь дарж, царцаасаар байна. Иймд бид өнөөдөр холбогдох байгууллагууд руу хэргүүдийг нь бүрдүүлээд, дахиж эхнээс нь шалгана уу гэсэн хүсэлт өгч байгаа” гэлээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал