Ч.Хүрэлбаатар: "Амьдралдаа уулзаж үзээгүй, байдаг эсэхийг нь ч мэдэхгүй хүмүүсийг, бас компаниудыг нь надтай хамааралтай мэтээр бичжээ

2022-3-14
1146
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр, хүүхэд, төрсөн ах дүүс, тэдний хүүхдүүд, хүргэн, бэрүүд нь нийлээд 48 компани эзэмшиж байна гэх мэдээлэл зарим хэвлэлд гараад байгаа. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Амьдралдаа уулзаж үзээгүй, байдаг эсэхийг нь хүртэл мэдэхгүй хүмүүсийг, бас компаниудыг нь надтай хамааралтай мэтээр бичжээ. Бас компанитай эсэхийг нь мэдэхгүй ч таньдаг зарим хүмүүсийн компаниудыг надад хамаатуулж. Би жил бүр АТГ-т ХОМ-оо гаргаж өгдөг, бизнес хийдэггүй, хамааралтай компани байхгүй. Х.Баттулгын “захиалгаар” зөндөө шалгуулчихсан, элдвээр бичүүлчихсэн хүн учир бусдад гай болохгүйгээ сайн мэддэг юм, би. Бусдын хэргийг надад хамаатуулаад хэрэггүй, юм олж долоохгүй.
Саяхан болж өнгөрсөн Увс аймгийн намын даргын өрсөлдөөнтэй холбоотойгоор намайг муулах ажиллагааг хөлсний “хэд” зохион байгуулав. Үнэнийг хэлэхэд мөнгөөр муулж байгаа хүмүүст мөнгө өгүүлж байгаа гээд өөрийгөө бас тоодог гэдгээ хэлчихье. Харин хүн доромжилж, гүтгээд авсан мөнгө нь хоол болдог эсэхийг бол мэдэхгүй.
Увсад Ардын нам гэхээр зөвхөн намайг муулдаг уламжлалтай. Бусад нь нам мам хамаагүй цаагуураа бол нэг. Аймгийн намын даргын сонгууль болдогоороо болж, үнэн ялдагаараа ялсан.
Аймгийн намын сонгуулийн хар ПР-ыг ХААН банкыг авах гээд бүтэлгүйтээд байгаа хэдэн шуналтан үргэлжлүүлж байна.
Намайг их муулчихвал айгаад зогсоно гэж бодоод байна уу? Үгүй шүү.
Намайг их муулчихвал банкны зөвшөөрлөө авчихна гэж бодож байна уу? Үгүй шүү.
Хууль хяналтын байгууллагаар айлгана гэж бодож байна уу? Үгүй шүү. Захиалгаар, мөнгөөр хүн хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн.
Төмөр зам, төмөр, нүүрс, банк тойрсон хулгай, тендертэй тендергүй барилга барьж хөлжиж мөнгөтэй болчихоод их мөнгөөр юу ч хийж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Үнэн гутлаа өмсөж байхад худал хорвоог тойрдог гэлцдэг. Тэр тусмаа мөнгөөр бол үүнийг нь хурдасгаж, худлыг үнэн, үнэнг худал болгоход амархан гэж бодоод байх шиг. Үнэн ялдаг хорвоод амьдарч байна, үнэн ялж л таарна." хэмээжээ.  





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.