ГЕГ иргэдийн бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхдээ бараа нэг бүрийг шалгаж чирэгдэл учруулж байгаа талаарх бичлэг цахим орчинд тарсан. Үүний дараа Турк улсаас 20 тонн ачаа барааг гаалийн байгууллагынхан шалган, нэвтрүүлэхэд их хэмжээний алт болон мөнгөн эдлэл татваргүй нууж оруулахыг завдсан зөрчил илэрсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн.
Энэ талаар "Чингис хаан" олон Улсын нисэх буудлын гаалийн газрын дарга Г.Баасандорж, Гаалийн байгууллагаас Монгол улсын иргэн Ю-ын бүрдүүлэлт хийж байгаа ачаанаас алт, үнэт эдлэл илэрсэн гэсэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Хяналт шалгалт, нарийвчлан үзлэг шалгалт одоогоор дуусаагүй байгаа. Эхний байдлаар багагүй хэмжээний татвараас зайлсхийж, гаалийн байгууллагад барааг худал мэдүүлсэн зөрчил илэрсэн. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссаны дараа албан ёсоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөх болно" хэмээлээ.