Баянзүрх дүүрэгт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай эрэгтэй 57 настай Н.Б нь 38 настай эрэгтэй Г.Ч-ийн амь насанд халджээ. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад автомашины зогсоолын улмаас маргалдаж хэрэгт холбогдогч хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байна.