У.Хүрэлсүх: Эрчүүд архийг ууж байна гэж боддог. Гэтэл архи биднийг гэр бүлтэй, улс үндэстэнтэй нь ууж байна

2022-3-14
871

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр /2022.03.14/ болж байна. 

Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Эрх чөлөөт Монгол Улсад эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид ачааны хүндийг үүрэх учиртай. Монгол эр хүн эрүүл биетэй зөв хандлагатай, мэдлэг боловсролтой, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хамт алхаж чаддаг  байх ёстой. Эрчүүдийн ухамсар, хариуцлагыг шинэ түвшинд гаргах ёстой.

Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Зарим нь эцэг хүний үүргээ умартаж хань ижил гэр бүлээ зовоох нь цөөнгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт 10 жил болж өөрчлөгдсөн байна. Эрдэмтэн судлаачид үүнийг дүгнэхдээ эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд автсантай холбоотой, эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Эрчүүдийн нас баралтын өвчинд зүрх судас, хоол боловсруулах өвчин тэргүүлж байна.

Эр хүн өвдөггүй, эр хүн уйлдаггүй зэрэг үгнээс болж хэнэггүй байдал газар авснаас болоод эрүүл мэнддээ тавих анхаарал сул байна. Монгол эрчүүдийн амьдралын  чанар төдийгүй өрх, гэр улс үндэсний амьдралд нөлөөлж байна. Цаашид төр засгаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх  чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна. “Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн ярьдаг.

Гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байна. Монгол эрчүүд гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ёс зүйгээ хангалттай хэмжээнд хүлээхгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэргээс болж эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг унагааж байна. Цаашид ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй. Бидний зовлонгийн нэг шалтгаан архинд донтох эмгэг байна. Архидалт хэзээ ч сайнаар дуусдаггүй. Эрчүүд архийг ууж байна гэж боддог. Гэтэл биднийг гэр бүлтэй улс үндэстэнтэй нь  ууж байна” гэлээ.

"Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө архигүй Монгол, Эрүүл Монгол хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Архины эсрэг нэгдэн тэмцэцгээе” гэдгийг онцоллоо.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.