ДЭМБ “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурч байгаад санаа зовниж байна

2022-3-14
1064

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн олон улс оронд “COVID-19”-ийн шинжилгээний тоо эрс буурч, улмаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирус хаана, хэрхэн тархаж, хувьсан өөрчлөгдөж байгааг судлахад хүндрэл учруулж байгааг лхагва гарагт анхааруулжээ.

Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч, олон оронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаа ч цар тахал дуусах болоогүй байгааг онцлоод, “цар тахал хаа сайгүй дуусгавар болох хүртэл хаана ч дуусахгүй” гэдгийг тодотгосон байна.

ДЭМБ лхагва гарагт “COVID-19”-өөр халдварласан эсэхээ өөрөө оношлох тухай шинэ удирдамжийг танилцуулсан бөгөөд шинжилгээний төвүүдэд хийх шинжилгээн дээр нэмэлтээр өөрийгөө оношлох шинжилгээг санал болгохыг зөвлөсөн байна. Хэрэглэгчид өөрийгөө шинжлэх найдвартай, баталгаатай оношлуур хэрэглэснээр шинжилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах боломжтой гэдгийг холбогдох мэдээлэл харуулж байгааг тэрбээр эш татжээ.

Украин дахь нөхцөл байдлын тухайд Т.Гебрейесус хэлэхдээ, ДЭМБ одоогийн байдлаар тус улсад 81 тонн тусламж үзүүлээд байгаа бөгөөд Украин даяарх эмнэлгийн байгууламжуудад тусламж үзүүлэх хоолойг байгуулж байгаа гэсэн байна. Мөн ДЭМБ үүсээд буй хямралыг энхийн замаар шийдвэрлэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст аюулгүй, саадгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг ОХУ-д үргэлжлүүлэн уриалж байгааг уламжилжээ. 

 

Montsame.mn






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.