Х.Баттулга, Д.Монголхүү хоёрын хэн нь МоАХ-ны дарга вэ

2022-3-14
461

С.УЯНГА

 

МоАХ ардчилсан хүчний түүчээ болж байгуулагдаад 33 жилийн ойтойгоо золголоо.  Монголд ардчилсан хувьсгалын салхийг "хагалж", өөрчлөлтийг эхлүүлсэн энэ байгууллагын анхны зохицуулагчаар С.Зориг ажиллаж байв. Түүнээс хойш улс төрийн шинэчлэл хийх зорилготой холбоо, хөдөлгөөн шил шилээ даран байгуулагдаж ардчилал, хүний эрхийг хамгаалах зүрх, зориг болж явсан үе бишгүй. Гэтэл сүүлийн 10 гаруй жил МоАХ хурал хийсэнгүй. Хааяа нэг жагсаал цуглаанд нэр зүүхээс өөрөөр “унтаа” байж ирсэн нь өнөөдөр гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 онд Төрийн тэргүүнээс буухынхаа өмнөхөн МоАХ-д Монгол Улсын Баатар цол олгосон. Зарлигт “МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг мөнхжүүлж байгаа хэрэг юм” гэдгийг онцолж байв. Сүүлийн жилүүдэд МоАХ-д үүнээс өөр гавьяа бараг алга.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намынхаа даргын суудал, тамга тэмдгээ булаацалдаж хагарал, талцлын үүр уурхай болоод байгаа АН-ын дотоод асуудал улам хурцдаж, МоАХ- руу хальж байна. Ингэснээр АН хоёр даргатай, МоАХ-г хэн удирдах нь тодорхойгүй. Холбоог булаацалдсан тэмцэл хүчтэй өрнөж эхэллээ. Өнгөн дээрээ МоАХ “унасны” гороор Монголд хүний эрх, эрх чөлөө хумигдмал байна гэсэн лоозон барьж талцсан хүмүүс хашгирч байгаа ч хачир дээрээ эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ширүүссэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, АН, МоАХ хоёрын аль нь ч ардчилал, хүний эрхийг хамгаалах байтугай дотоод хямралаа шийдэж чадахаа болив. Энэ нь АН-ын тэмцэл МоАХ руу орсон нь жижгэрсэн гэхээсээ илүү эрх ашиг нь илүү томорсон байж болох.

МоАХ-ны нэг тал нь цогтой тэмцэгчдээ хайсан С.Эрдэнэ, Д.Монголхүү нар. Тэд МоАХ-г татан буулгая, эсвэл даргаа сольё. Дүрмээрээ даргыг гурван жилд нэг удаа сонгож, дахин нэг удаа улираан томилох ёстой. Гэтэл Х.Баттулга гэдэг хүний бүрэн эрх 2012 онд дууссан. Энэ холбоог 16 жил нэг хүн удирдлаа. Нэг бол энэ холбоогоо татан буулгая, эсвэл тугийг нь сэргээн мандуулъя хэмээн гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны зөвлөгөөн хийж удирдлага, зохион байгуулалтын асуудлаа ярилцаж олонхийн саналаар Д.Монголхүүг даргаар сонгосноо зарлав. Тус хуралд Д.Сосорбарам, Ц.Сүхбаатар, А.Цэрэнбат нар дэвшсэн ч нэрээ татжээ. Холбооны даргаар сонгогдоод байгаа Д.Монголхүү “МоАХ сандал ширээний зодоон дээр л гарч ирдэг, магадгүй зарим талаараа ашиглагддаг байгууллага болсон нь үнэн. Үнэт зүйл, үзэл санааныхаа төлөө нэг ч удаа гарч ирээгүй. Тиймээс нэг хүний эрх ашгийг хамгаалдаг, ашиглуулдаг байгууллага байх юм уу, татан буугдах юм уу, эсвэл сэргэх үү гэдгээ ярилцах ёстой. МоАХ-г гайхаж байна. Нэг хүнийг дагаж мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Үнэт зүйл хаана байна вэ” гэж удаа дараа байр сууриа илэрхийлсээр буй.

Гэтэл нөгөө талд Д.Монголхүү МоАХ-г төлөөлөх эрхгүй гэж үзсэн Х.Баттулгын төлөөлөл гарч ирэв. МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгуулахын өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтын хүсэлтээр шалгалтын ажиллагаа явуулж “Иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй. Мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж дүгнэснийг танилцуулсан. Мөн мэдэгдэл гаргаж “С.Эрдэнэ, Б.Бурмаа, Л.Ганхөлөг, Д.Монголхүү, Д.Рэнцэнтавхай, Д.Цогтбаатар, М.Зундуйдаваа, А.Цэрэнбат нар МоАХ-ны дүрэм, журмыг илт зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулж, МоАХ гэдэг байгууллага шинээр байгуулж буй, зохион байгуулалтыг нь өөрчилж буй мэтээр дураараа загнаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд Цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж байна. Иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийж байна. Цаашид МоАХ-ны тамга, тэмдэг нэр логог дураараа ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ. Нэгэн үе ардчиллын туг болж, цогтой тэмцэгчдээр хүрээлүүлж явсан МоАХ өнөөдөр сөрөг хүчний фракциудын “тоглоом” эрх ашгаа гүйцэтгэх боломж “өмч” болж хувирчээ. С.Эрдэнэ 2006 онд Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Монголын Ардчилсан Холбооны даргын ажлаа Х.Баттулгад хүлээлгэж өгснөөс хойш МоАХ  Женко гэж харагддаг болоод 16 жил болсон. Гэтэл одоо АН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа Х.Баттулгаас МоАХ-г эргүүлж авах гэсэн С.Эрдэнийн тэмцэл өрнөж эхэллээ. Энэ бүхний эцэст ардчиллын бий болгосон үнэт зүйлийг хамгаалах үүргээ МоАХ хэрхэн биелүүлэх нь сонирхол татаж байна. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.