
Долоогийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар өчигдөр Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа. Энэ хурлаар 7-гийн бүлэг Оросоос хамааралтай байдлаа бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.
Тодруулбал, 7-гийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд шингэрүүлсэн байгалийн хийнд хөрөнгө оруулах нь чухал гэж үзсэн байна. Мөн Европын холбооны Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ч 7-гийн бүлгийн орнууд хүлээн зөвшөөрчээ.
Японы эдийн засгийн сайд Хагиуда Коичи, бүлгийн улс орнууд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах тэр дундаа эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно хэмээн мэдэгджээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал