ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков Украины талын хохирлын талаарх шинэ мэдээлэл гаргаж зарлалаа. Гэхдээ тэрээр Украины амиа алдагсдын тоог дурдаагүй байна.
Бямба гарагт Конашенков хэлэхдээ, "тусгай ажиллагаа" эхэлснээс хойш Оросын арми Украин дахь цэргийн дэд бүтцийн 3593 объектыг хүчингүй болгосон гэлээ.
Задалж дурдвал: 61 нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх төхөөрөмж 126, танк болон бусад хуягт байлдааны машин 1159, пуужин харвах систем 118, хээрийн их буу, миномёт 436, нэгж цэргийн тусгай машин 973 -ийг устгалаа" гэж Конашенков бямба гарагт болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины зэвсэгт хүчин 1300 хүнээ алдсан гэж мэдэгдээд байгаа юм. .
Украины арми Оросын армийн хохирлыг 12 мянган хүн гэж тооцдог бол барууны шинжээчид хоёр дахин бага буюу 6000 орчим хүн гэсэн тооцоог иш татдаг.
Харин гуравдугаар сарын 2-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам 498 цэрэг амиа алдсан гэж мэдээлсэн.
НҮБ-ын мэдээлснээр хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины 550 гаруй энгийн иргэн амиа алдсан байна.
Эх сурвалж: ВВС