“Харилцан хүндэтгэе” аянд НЗДТГ нэгдлээ

2022-3-12
329

Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын  Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн  баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий. Дээрх хоёр баяртай холбоотойгоор жендерийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Тиймээс Жендерийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зарлаад байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм.

“Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатай аянд НЗДТГ нэгдэж, жендерийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийх юм.

https://www.youtube.com/watch?v=O6Zu6m89Y_I

https://www.youtube.com/watch?v=F-Ybjvv-8_M

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.