Түр дарга нарын хууль бус үйлдэл

2022-3-12
566

Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоол өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гарсан. Тогтоолд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг тухайн өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.

“Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн дагуу 2594 хүнийг төрийн албанд томилсон байдаг. Дээрх тогтоол гарсан өдрөөс хойш өнөөдөр хүртэл 995 хүнийг ажлаас нь чөлөөлж, хууль дүрэмд нийцүүлээд байгаа юм. Дээрх 2594 хүн нь сум, багаас эхлээд агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажил албанд томилогдсон юм. Харин тус хуулиар томилогдсон зарим агентлагийн түр орлон гүйцэтгэгчид дураар авирлан хууль дүрэм зөрчсөөр байгааг мэдээлж байна.

Тодотговол, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу бол алба хаших эрхгүй юм. Гэтэл алба хаших нь бүү хэл тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Сос медика Монголиа” компанийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид ML18 дугаартай MNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгожээ. Түүнчлэн “Сос медика Монголиа”-гийнхан харилцагчдаа хуурч, өөр лабораторид “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэчихээд өөрсдөө хийсэн мэтээр “Гэрэгэ систем”-д хариуг оруулж байгааг уншигчдадаа хүргэсэн аж. Уг нь аливаа итгэмжлэл олгох шийдвэр гаргахдаа ҮИТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдын баталсан MNAS P 701 Итгэмжлэлийн үйл явцын журамд зааснаар хэд хэдэн дараалал, үе шатаар явагдах ёстой ч хууль зөрчиж байсныг дэлгэсэн байна.

Мөнхүү Стандарт, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн нь өөрөө хууль бусаар ажиллаж байж урьд өмнө хамт ажиллаж байсан О.Оюунтуяаг тус агентлагт батлагдаагүй орон тоон дээр томилон ажиллуулж байсан нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар тогтоогдон ажлаас нь чөлөөлж байжээ. Гэтэл Б.Билгүүн түр дарга Стандарт хэмжил зүйн газарт бүтцийн өөрчлөлт хийх нэрээр ойрын танилдаа “зориулан” Санхүүгийн хэлтэс байгуулж байсан гэхээр аргагүй том толгойтой түр дарга гэдэг нь харагдана. Ингээд зогсохгүй хууль зөрчин орж ирсэн найз О.Оюунтуяагаа “Цар тахлын хууль” нэрийн дор хэлтсийн даргаар дэвшүүлэн томилсон гэх мэт хууль бус зүйл байгааг Төрийн албаны зөвлөл анхаарч, хууль дүрэмд нийцүүлэх байх хэмээн салбарынхан нь найдаж сууна. Дээрх хоёр түр даргын хувьд аль аль нь хугацаа хэтэрч, улмаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу чөлөөлөгдсөн байх ёстой ч ийнхүү төрийн албыг хаших төдийгүй хууль зөрчиж байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ.

Эх сурвалж: Tumen.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.