Богд ууланд гал түймэр гарч байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр, Богд уулын оройд гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 19:13 цагт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах 14, 30-р ангийн гал сөнөөгчид, нэмэлтээр Аврах ангийн алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, 4 автомашинтай ажиллаж байна. Гал уулын оройд гарч байгаа учраас тээврийн хэрэгсэл дөхөж очих боломжгүй байгаа юм байна. Галын тархалт 2-3 га талбайг хамарсан байна гэж НОБГ-аас мэдээллээ.