Украины Агаарын цэргийн хүчин ээлжит тайландаа нэг өдрийн дотор Оросын 10 онгоцыг тус улсын янз бүрийн хэсэгт сөнөөсөн гэж мэдэгджээ.
Украины Агаарын цэргийн хүчний командлалын мэдээлснээр дөрвөн онгоцыг зенитийн буучид, дөрөвийг нисгэгчид, хоёрыг нь газрын ангиуд буудаж, устгасан байна.
Агаарын цэргийн хүчний командлал тайландаа Украины цэргийн нисэх хүчин амьд, идэвхтэй байгааг баталж байна. Тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 10-нд онгоц, нисдэг тэрэгнүүд дайсны хоёр цувааг устгасан.
"Урьдчилсан мэдээллээр энэ бол Оросын Агаарын десантын цэргийн бүхэл бүтэн анги байсан бөгөөд иж бүрэн техник хэрэгсэлтэй" гэжээ.
Эх сурвалж: ВВС

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал