Японы ард түмэн байгалийн гамшигт хохирогчдын дурсгалыг хүндэтгэнэ

2022-3-11
382

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Япон улсын зүүн, зүүн хойд бүс нутаг цунами, газар хөдлөлтийн гамшигт өртөж, олон мянган хүн амь үрэгдэж байсан. Японы ард түмэн энэ өдрийг гамшигт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Харин Японы Засгийн газар жил бүр зохион байгуулдаг зан үйлийг зогсоосон учраас энэ жил төрийн санхүүжилттэй ёслол болохгүй аж.

2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Японы зүүн хойд далайн бүсэд 9 магнитын хүчтэй газар хөдлөлт болж улмаар 10 метрийн өндөр цунами үүсгэж байсан. Өнөөдөр цунами болсон цагт буюу 14:46 минутын орчимд хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугаа хураах ёслолыг иргэд зохион байгуулах юм байна. Энэ гамшигт 18,423 хүн амь үрэгдэж, сураггүй болсон гэж эрх баригчид нь тооцоолжээ. Газар хөдлөлт, цунами, түүнээс үүдэлтэй цөмийн цахилгаан станц доголдсоноос үүдэж Иватэ, Мияги, Фукушима зэрэг мужийн 40 гаруй хот сууринд асар их хэмжээний хохирол учирч, цөмийн цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг гадагшлуулж ч чадаагүй байна.

Тэдгээр 28 хот суурингийн хүн ам гамшиг болохоос өмнөх үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан аж. Фукушима мужийн Футаба хотын бүх оршин суугч цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс болгоомжлон өнөөдрийг хүртэл гэртээ харьж чадахгүй байна. Тус мужид цөмийн цацраг идэвхт бодистой холбоотой аюулгүй байдлын үүднээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх журам цуцлагдаагүй байгаа юм. Үүний зэрэгцээ тус бүсэд оршин сууж байсан иргэдийг тусгаарлах асуудал ч иргэдийн дунд том асуудал болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Мияаги, Иватэ, Фукушима мужид нийтийн байранд тусгаарлагдан амьдарч байгаа иргэдээс 72 хүн нас баржээ. Хэдийгээр гамшиг болсноос хойш 11 жил өнгөрч байгаа ч энэ мэтээр энгийн хүмүүсийн аж байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл арилаагүй байгаа талаар ЭнЭйчКей агентлаг хөндсөн байна. 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.