“Эх орны цэрэг-2022” яруу найргийн наадам энэ сарын 15-нд болно

2022-3-11
252

“Эх орны цэрэг-2022” яруу найргийн наадам энэ сарын 15-нд зохион байгуулагдах гэж байна. Эрхэм уншигч танд тус наадмын удирдамжийг хүргэж байна.

Нэг. Зорилго

Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 111 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршино.

Хоёр. Хугацаа

  1. I шатны шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,
  2. II шатны шалгаруулалтыг 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Гурав.Тавигдах шаардлага

Наадамд ирүүлэх шүлгүүд нь цэргийн сэдэвтэй, яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байна. Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2 шинэ бүтээлээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16.00 цаг хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоотод бүртгүүлж, оролцох эрхийн мандат авна. /Мандатын үнэ 10.000 төгрөг/

Дэлгэрэнгүй мэдээллийг 89074727 дугаараас тодруулах боломжтой.

Дөрөв. Наадмын зохион байгуулалт

Наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд 20 яруу найрагчийг шалгаруулна.

II шатанд шалгарсан яруу найрагчид 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 үе шаттайгаар шүлгээ уншиж, шилдгээ тодруулна.

Яруу найрагчдыг үе бүрт онооны дарааллаар хасагдах байдлаар шалгаруулна.

Тав. Шагнал

Амжилттай оролцсон бүтээлийг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулна.

  • Тэргүүн байр – 1 /Өргөмжлөл, 1,000,000 төгрөг, Жанжны сэлэм/
  • Дэд байр – 1 /Өргөмжлөл, 700,000 төгрөг/
  • Гуравдугаар байр - 1 / Өргөмжлөл, 400,000 төгрөг/
  • Тусгай байр - 1 / Өргөмжлөл, 200,000 төгрөг/





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.