Тээвэрчид: Чингэлэг тээвэр нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна

2022-3-10
650

Чингэлэг тээврийн эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврын талаар “Тээвэрчдийн нэгдсэн зөв­­лөл”-өөс мэдээлэл хийлээ.

Тээвэрчдийн төлөөлөл: Замын-Үүдийн боомттой холбоотой асуудалд Замын-Үүд сумын иргэд өртөж байна. Тээвэрчдийн хувьд тээвэр зохион байгуулалт дээр хамгийн их хамтарч ажилласан. Гэвч одоо төр, засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Тээвэрчид хямд үнийн саналаар Засгийн газартай гэрээ хийсэн. Сүүлдээ тээвэрчдийг шунахай хэмээж одоогийн зохион байгуулалтаас хассан.

Замын-Үүдэд 5000 машин хятад руу гарах гээд дугаарлаж буй. Үүний 3300 нь иргэнд бүртгэлтэй. 1000 гаруй нь компанийн нэр дээр бүртгэлтэй. Гэвч муу нэрийг тээвэрчид үүрч байна. Нэг бүлэглэл гарч ирээд тээврийн асуудлыг шийдэж байна.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь жолооч, тээвэрчдийн орлогыг булаах оролдлого. Өдөрт гурван компанийн 50 машинаар чингэлэг тээвэрлэж байгаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна.

Чингэлэг тээвэрлэлт нь найм хоногт 300 задгай машинаар зөөчих ачааг 21 хоногт 50 машинаар зөөсөн. Энэ хоногийн зөрүү нь ард иргэдийн мөнгө, цаг хугацаанд алдагдал болж байна. Ачаа тээврийн эргэлт улам удааширсан нь энэ. Нэг чингэлэг ачаа нь задгай тэвшинд тал ачаа л болно.

Мөн шилжүүлгийн ачааг цэргүүдээр хийлгэж, 0 цэгээс гаалийн терминал хүртэлх ачааны машиныг цэргийн хүмүүсээр жолоодуулж байгаа нь Замын-Үүд дэх хүмүүсийн ажлын байрыг булааж байна. Иргэд зээлээ төлж чадахгүй болж хүмүүс хоорондын харилцаа муудан гэр бүл салахад хүрлээ.

Тэг цэгээс ложистикийн төв рүү зөөх ажлыг Хятадын гурван компани хийж буй.

Нэг чингэлэг ачаа 70 м.куб болно. Нэг м.куб нь 1500 юаньтай тэнцэнэ. Ингэхээр нэг чингэлэг ачаа нийт 150 мянган юань буюу 47.2 сая төгрөг болно. Хятад улс руу 44 хоногт 93 тэрбум төгрөг урсаад байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.