"Ч.Мөнхбаяр Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй"

2022-3-10
585

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Баасан "Тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, маргааш нь олон нийтэд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан гэсэн.

Гэтэл тагнуулын байгууллагын дээрх мэдээлэл нь шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй гэдэг хуулийн заалтыг зөрчсөн. Иргэн Ч.Мөнхбаярыг үйлдэл дээр нь барьсан гэх боловч гадаадын тагнуулын байгууллагын этгээдийг баривчлан, яллагдагчаар татаагүй, гадаадын тагнуулын байгууллагын алба гэдгийг нотлоогүй. Ийнхүү нотлогдоогүй мэдээлэл тарааж, иргэн Ч.Мөнхбаярыг сүр бадруулан баривчилж, яллана гэж заналхийлсэн. Энэ нь мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Энэ хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх юм бол гадаадын тагнуулын байгууллага мөн болохыг тогтоосон, Монгол Улсад учруулсан хохирол нь тодорхой байх ёстой. Гэтэл тагнуулын байгууллага мөн эсэх, Монгол Улсын ямар эрх ашиг хохирсон нь тодорхойгүй байна.

Иргэн Ч.Мөнхбаяр Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй. Энэ нь түүний монгол бичиг соёлоо хамгаалах, Өвөрмонголчуудын зөрчигдсөн эрхийг хамгаалах, элэг нэгт монгол үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн үзэл санааны төлөө дуу хоолойгоо өргөсөөр байдгаас илэрхий харагдана.

Ч.Мөнхбаяр улсын нууцыг мэдэх боломжгүй иргэн. Ч.Мөнхбаярыг улс төрийн захиалгатайгаар, сүр дуулиантайгаар баривчилсан. Удахгүй улс төрийн захиалгыг илчилнэ. Улсын нууцтай холбоотой ямар ч мэдээлэл түүнд байгаагүй. Гадаадын байгууллагын хүнтэй үүсгэсэн харилцаа нь төрийн нууцад тооцогдох уу гэдгийг тогтоогоогүй байна. Хууль бусаар цагдан хорьж, ял оноох гэж байна. Ч.Мөнхбаярын хувьд зөвхөн орос хэлтэй. Монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн. Ч.Мөнхбаярыг байнга эргэж байгаа. Сэтгэл зүйн болоод бие нь сайн байгаа. Өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Ч.Мөнхбаяр гэлтгүй гадны байгууллагатай хамтарч ажилладаг байгууллага, орчуулагч, бүх иргэнийг гэмт хэрэгтэн гэж  яллах боломжтой хууль Монголд хэрэгжиж байна” хэмээсэн юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.