Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа Оросын арми дайны эхний хоёр долоо хоногт 5-6 мянган цэрэг дайчдаа алдсан гэж АНУ албан ёсоор тооцоолж байна. Энэ талаар Вашингтон дахь эх сурвалж CBS телевизэд мэдээлжээ.
Шархадсан хүмүүсийн тоо ихэвчлэн амь үрэгдэгсдийн тооноос гурав дахин их байдаг тул ойролцоогоор 15-18 мянган хүн гэж тооцоолж болно гэж эх сурвалж мэдээлжээ. Мөн тэд ОХУ-ын хохирлыг "МАШ ИХ" гэж тодотгожээ.
Киевт амиа алдсан болон шархадсан Оросын цэргийн албан хаагчдын тоог өмнө нь Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 12000 гэж тооцож байсан юм. Харин Орос улс хохирлынхоо талаарх мэдээллийг ганцхан удаа дурдсан. Тодруулбал, найм хоногийн өмнө тус улсын армийн 500 хүрэхгүй хүн Украинд амь үрэгдэж , 1500 орчим хүн шархадсан гэж мэдэгдсэн юм.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал