Эрүүл мэндийн салбарын шинэхэн гавьяатууд

2022-3-10
791

Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан, тэмцсэн. Басхүү амжилттай даван туулж туршлагажиж буй хоёр жилийг үдлээ. Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь  буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Тэр дундаас ковидтой тэмцэх галын шугамын тэргүүн эгнээнд эрүүл мэндийн салбарынхан манлайлан ажилласны дотор тус салбарынхны 82 хувь нь, их эмч нарын 77 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Тэгвэл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа манлайлсан бүсгүйчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулсны дотор эрүүл мэндийн салбараас хоёр гавьяат төрсөн бол цэргийн болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор эмч, сувилагч нар энгэрээ мялаалаа.

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийн  нэгээр шалгарч Хүний гавьяат эмч цолоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг нарыг шагнасан юм. Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, бэлтгэл дэд хурандаа Гэрдээгийн Тунгаамаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн төв эмнэлгийн гэмтэл согог сувилахуйн сувилагч Нордовын Гавьяат нарыг шагнав.

Хөдөлмөр зүтгэлээ төрд үнэлүүлсэн шинэхэн гавьяат Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Д.Ганнасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт 42 жил ажиллаж байна. Хөдөлмөрийг маань төр засаг үнэлсэнд сэтгэл өндөр байна. Эх, хүүхдийн ариун үйлсэд зүтгэж байгаа хамт олондоо, эмч, сувилагч, асрагч, нийт ажилчдадаа баярын мэнд хүргэе. Эмч, тэр дундаа эх, хүүхдийн эмч гэдэг юутай ч зүйрлэмгүй ариун сайхан ажил байдаг. Мэргэжилдээ дурлаж, хамт олноороо бахархаж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас нэгэн баярт мэдээ тохиосон нь амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн  496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилсэн. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. Ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар болоод буй юм.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

С.УЯНГА

 





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.