ОХУ-ын удирдагч Владимир Путин Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаанд хугацаат цэргийн алба хаагчид болон нөөцийн бэлтгэл цэргүүдийг оролцуулахгүй гэсэн амлалтыг мартын 8-ны өдрөөр эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ амалсан.
Гэвч өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам хугацаат цэргийн алба хаагчдыг Украин руу илгээсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. "Харамсалтай нь Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулахад оролцсон ОХУ-ын зэвсэгт хүчний ангиудад хугацаат цэргийн алба хаагчид байсан тухай хэд хэдэн баримт илэрсэн. Хугацаат цэргийн бараг бүх албан хаагчдыг ОХУ-ын нутаг дэвсгэрт аль хэдийн эргүүлэн татсан" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн хэд хэдэн хугацаат цэргийн алба хаагч олзлогдсоныг Батлан хамгаалах яам баталж байна.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу хугацаат цэргийн алба хаагчдыг явуулахыг хориглосон түүний даалгаврыг биелүүлээгүй буруутай албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэл ногдуулах материалыг Цэргийн ерөнхий прокурорын газарт илгээхийг үүрэг болгосныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Эх сурвалж: Лентару, ВВС

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал