Орос, Украин өнөөдөр болох  сайд нарын хэлэлцээрт бэлдэж байна

2022-3-10
1763

Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ гуравдугаар сарын 10-ны пүрэв гарагт буюу өнөөдөр Туркийн Анталья хотод болно. Энэхүү  хэлэлцээрийн өмнө талууд юу ярьсныг хүргэж байна. 

Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба:

"Оросын Гадаад харилцааны сайд Лавровтой хэлэлцээ хийхээр бэлтгэж байна. Маргааш бид уулзана. Хэлэлцээг аль болох үр дүнтэй болгохын тулд маш нухацтай ажиллаж байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд хэлэлцээрээс хүлээх хүлээлт хязгаарлагдмал байна Би тэдэнд хэт их хүлээлт үүсгээд байгаа юм биш, гэхдээ бид дээд зэргээр шахах нь дамжиггүй.

Бидний сонирхол бол гал зогсоож, газар нутгаа чөлөөлөх, гурав дахь нь мэдээж хүмүүнлэгийн асуудлыг ямар нэг болзолгүйгээр бүх талаар шийдэх тухай юм. Үүнээс бид ямар үр дүн гаргаж,  юу хожих вэ гэдэг нь өөр асуудал бөгөөд ноён Лавров эдгээр хэлэлцээнд ямар арга хэрэгсэл, зааварчилга даалгавартай оролцохоос энэ бүхэн шалтгаална. Түүнийг энэхүү хэлэлцээнд суртал ухуулгын зорилгоор биш Орос улсын эхлүүлсэн энэ дайныг таслан зогсоох шийдлийг үнэхээр эрж хайсан сайн санааны үүднээс хандана гэж найдаж байна гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков:

"Оросын тал хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхлоо хадгалсаар байна. Оросын байр суурь бол туйлын тодорхой нарийвчлан томъёолсон бөгөөд Украины хэлэлцээнд оролцогчдын анхааралд хүргэсэн. Украйны хэлэлцээнд оролцогчид бэлэн болмогц бид шинэ шатны хэлэлцээр явуулах сонирхолтой байна. 

"Гадаад хэргийн сайд нарын уулзалт бол хэлэлцээрийн үйл явцын маш чухал үргэлжлэл юм. Өөрсдийгөө урьтал болгохгүй.  Уулзалтаа хүлээцгээе." гэжээ.

Эх сурвалж: ВВС






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.