Улаанбаатар хот унадаг дугуйн хоёр багц замтай болно

2022-3-9
505

Нийслэлийн Замын хөгжлийн газраас 2022 онд хоёр багц дугуйн замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Дугуйн зам хаана тавигдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.   

ЭХНИЙ БАГЦ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА

Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17,3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл дугуйн зам 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар  Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл авто замын нэг талаар 2,4 м өргөнтэй, 17,3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 11,6 км унадаг дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар 1,2 м өргөн дугуйн зам, нэг м өргөн явган хүний зам, Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1,693 км-т гурван метр  өргөн унадаг дугуйн болон явган хүний  замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэхүү багц  ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

“УНАДАГ ДУГУЙН ЗАМ БАГЦ-2”-ЫГ “ДРАГОН БРИДЖ” ХХК, “МАЗ” ХХК-ИЙН ТҮНШЛЭЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
  • Монгол улсын багшийн их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5м
  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 м
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 м
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 м
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөгдсөн.

“Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэлийн гүйцэтгэж буй дугуйн замын барилга угсралтын ажлын хүрээнд МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 м, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 м, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 м асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршлуудад хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийгдсэн байна. Унадаг дугуйн зам багц-2 ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.