Л.Санжаа: Эх. хүүхдээ эсэн мэнд амаржуулах л сайхан

2022-3-9
262

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Л.Санжаатай ярилцлаа.


-Та хичнээн хүүхэд эх барьж авч байв?

-Би 1973 онд Дорноговийн Анагаахын дунд сургууль төгсөөд эх баригч эмчээр ажилласан л даа. 13800 хүүхэд миний гар дээр төрсөн байна лээ. Би эх барьж авсан хүүхдүүдээ он, сар, өдрөөр нь бичээд хөтөлчихдөг. Тэр дэвтэр одоо ч бий. Тийм болохоор яг тоотой хэлээд байна. Бүр таван кг хүүхэд эх барьж авч байлаа.

-аль нутгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Баянжаргалан сумын хүн. Сургуулиа төгсөөд Баянцагаан сумаасаа ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Баяндэлгэр суманд ажиллаж байгаад Улаанбаатарт Гуравдугаар төрөхөд эх баригч хийж байтал 1998 онд төрөх маань

татан буугдсан. Үүнээс хойш Эх нялхаст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Дал, наяад онд төрөлт хэр байв?

-Өдөрт дунджаар 10 гаруй эмэгтэй төрдөг байлаа. Дал, наяад оны эмэгтэйчүүд маш эрүүл чийрэг байсан. Эрүүл мэндийн хувьд одоогийн төрөх насны эмэгтэйчүүд тэднийг гүйцэхгүй ээ. Тэр үед чинь бид дэндүү цэвэр агаар, цэвэр орчинд амьдарч байлаа шүү дээ. Хэрэглэж байгаа хоол хүнс нь ч органик. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг чинь л энэ байхгүй юу. Намайг дал, наяад онд хөдөө ажиллаж байхад эхэд барагтай бол хүндрэл гардаггүй байж. Би залуу ч байж, зоригтой ч байж, хэцүү юмтай учирч байсан тохиолдол бараг байгаагүй дээ. Дээхнэ үед касерова хагалгаа ч ховор. Хүүхэд эхээс гарахгүй байхад юу нь болохгүй байна гэдгийг тодорхойлох зүйлгүй. Бидний үед чинь техник технологи хөгжөөгүй байлаа. Өөрсдийнхөө чихэнд л итгэж эх, ургаа чагнаж байсан. Одоо бол амьсгалах агаараасаа эхлээд хоол хүнсний байдал горьгүй болж. Төрж байгаа эхчүүд янз бүрийн суурь өвчтэй.

Түүнээсээ болоод төрөлт, эх хүүхдийн эрүүл мэндэд хүндрэл учрах тохиолдол ерөнхийдөө ихсээд байна. Гэхдээ бүгдийг нь хэлж байгаа юм биш. Сүүлийн хэдэн жилд хүүхдүүд тархины даралттай төрөх нь мөн ихэслээ. Энэ чинь хотын утаатай л холбоотой. Мөн манайд хүнсний байдал маш хэцүү болчихсон. Ерөнхийдөө агаарын бохирдол, хүнсний байдал ийм байгаад байвал цаашдаа их хэцүү болно. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөхөд хамгийн гол нь энэ шүү дээ. Дээрээс нь стрессгүй байх хэрэгтэй байна.

-Монголд төрөлт хэдийнээс ихэссэн бэ?

-1980 оноос хойш бол төрөлт ихэссэн шүү. Жил ирэх тусам төрөлт улам нэмэгдэж байна. Тэгэхээр ачаалал их учраас эмч нар тэр болгон жирэмсэн эх нэг бүртэй тулж ажиллаж чадахгүй шүү дээ. Ер нь төрөлт 22-35 насны хооронд байвал тун зүгээр.

-Таны ажлын нөхцөл хүнд нөхцөлд ордог байсан биз дээ...

-Ажлын нөхцөл бол мэдээж хүнд байлгүй яахав. Үргэлж цус харсаар байгаад эх баригчдын нүдний хараа хамгийн түрүүнд мууддаг юм. Гэхдээ миний ажил их сайхан ажил л даа. Нялх хүүхдийн энерги гэдэг чинь үнэхээр сайхан. Эх барьж байгаа хүний хамгийн сайхан нь нярайн дууг сонсох л юм даа. Энэ сайхан мэргэжлээрээ улсад 40 жил ажилласан байна.

-Эмчийн цалингийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тун бага. Эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй. 2009 онд би тэтгэвэрт гарсан. 144 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байлаа.

-Хүүхэд эх барьж авсан хүнийхээ ааш занг дуурайдаг талтай гэж хүмүүс ярьдаг. Энэ хэр ортой бол?

-Үүнийг би нэлээд үнэний хувьтай гэж боддог. Яагаад гэвэл, тэр хүүхдийг төрөхөд хүйнд нь эх баригч л гар хүрч байна шүү дээ. Хүйг нь тасалсан хүн, хүүхэд хоёрт ямар нэг хэмжээгээр энергийн солилцоо явагдаж л байгаа. Тиймээс ааш зан төстэй болох тал байдаг. Жишээ нь, би жаахан зөрүүд зантай хүн л дээ. Гэтэл миний эх барьж авсан хүүхдүүдийн эцэг эхээс манай хүүхэд их зөрүүд гэж л байдаг юм. Хүмүүс эх баригчийг газар ээж, хүйн ээж гэж нэрийддэг юм билээ.

-Та ээж болох гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ер нь ажиглаад байхад төрөх гэж ирж байгаа эхчүүд ихэнх нь сэтгэл санааны бэлт-гэлгүй ирэх нь элбэг. Жаахан ч гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Монголчууд эртнээсээ төрөх, үхэх хоёрыг зүйрлэсэн нь их учиртай шүү. Орчин үед төрж буй ээжүүд бие даамтгай биш. Хүүхдээ хөхүүлсэн ч хүний тус авах гэдэг. Бид чинь өвдөж буй эхийн ээжийг нь орлож, халамжилж л төрүүлнэ шүү дээ.

 

Ц.УЯНГА






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.