
Базарсадын Жаргалсайхан буюу Буянгийн Жагаа өөрийн цахим хаягаар дамжуулан манай улсын хоёр хөрш орнуудад үүсээд байгаа цэрэг дайны үйл явдлуудад байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр:
"БНХАУ-ын дарга Ши Жиньпин у "Армиа бэлэн байдалд байхын" үүрэгдсэн нь хэвлэл мэдээллийн орчинд цочир байдал үүсгэв. Магадгүй Тайваны хийж буй мэдэгдлүүд, хээрийн сургуулилт ийм үүрэг өгсөн байж болох. Ямартаа ч дэлхий тогтворгүй байдал руу шилжиж Украйнтай хиллэдэг, дүрвэгсэд хүлээн авч буй Польш улс дайны байдалд шилжлээ гэх юм. "Юу л болох гээд даа мэдэхгүй" гэдэг шиг Хоёр том гүрэн ойролцоох жижиг жараахайнуудаа залгиад эхэлбэл Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлж эхэлнэ дээ. "Алх барьсан хүнд бүх зүйл хадаас шиг харагддаг" гэдэг шиг ах дүү гэж ялгах нь юу бол. Нэг хэлтэй, нэг цустай Украйн Орос, Хятад Тайван үзэлцээд эхэлбэл бид л хөлд нь үрэгдэнэ дээ" гэжээ.
