МҮБХ нэр бүхий бөхийн барилдах эрхийг хаслаа

2022-3-9
9913

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Мөн

  • Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах,
  • Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ногдуулах,
  • Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах,
  • Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх,
  • Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах,
  • МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодгийн ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг болно. 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах,
  • 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,
  • 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасах зэрэг шийдвэр гаргажээ.

Дээрх шийдвэрүүдийг тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх аж.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.