Хоёрдугаар сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнийн барьцыг халахдаа цохих байдал гаргасан үйлдэлд олон нийт шүүмжлэлтэй хандсан.
Б.Бат-Өлзий харцага тус барилдааны дараа гаргасан үйлдэлдээ уучлалт гуйсан байдаг. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуйж байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэсэн юм.
Тэгвэл МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцжээ. Улмаар Б.Бат-Өлзий харцагад сануулга өгөн, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал