
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ.
Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл, бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал