АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьжээ

2022-3-9
325

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ ОХУ-ын газрын тос, байгалийн хийн бүх импортод хориг тавьж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар мягмар гарагт үг хэлэхдээ мэдэгджээ.  

"Энэ бол Конгресс дахь хоёр намын дэмжлэгийг авсан шийдвэр бөгөөд мөн улс даяар дэмжсэн шийдвэр гэж бодож байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Үүний сацуу ийм хориг арга хэмжээ нь АНУ-д шатахууны үнийг цаашид нэмэгдүүлэхэд хүргэнэ гэдгийг Ж.Байден хүлээн зөвшөөрсөн байна. Украинд Оросын ажиллагаа эхэлснээс хойш тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны үнэ 75 центээр өсжээ.

“Энэ шийдвэрээс хойш шатахууны үнэ улам өснө. Гэсэн хэдий ч би үнийн өсөлтийг барихын тулд чадах бүхнээ хийнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Манай холбоотнууд бүгд Оросын эсрэг одоогоор ийм арга хэмжээ авч чадахгүйг бид ойлгож байгаа боловч Вашингтон үүнийг хийж чадна гэж Цагаан ордны эзэн онцлон тэмдэглэжээ.

Мягмар гарагт АНУ-д шатахууны үнэ нэг галлон нь 4.17 ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ж.Байден хэлсэн үгэндээ Америкийн эрчим хүчний компаниудад үнийг хөөрөгдөхгүй байхыг уриалж, "нөхцөл байдлыг хэрэглэгчдийг хохироож өөрсдийн ашиг сонирхолд ашиглахгүй байхыг" уриалжээ.

 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.