Б.Отгон: Банкны хамгийн том “хулгайч”-даа Сангийн сайдаа өгсөн нь ЖАВХЛАН юм даа

2022-3-9
7030
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авч олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг нийтэд ил болгосон. Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан холбоотой талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 
 
Тэрбээр энэ талаар "Банк дээрэмдэхэд багтай хулгайч хэрэггүй бүлэг улс төрчид л хангалттай!!!
 
Банкны хамгийн том “хулгайч”-даа Сангийн сайдаа өгсөн нь ЖАВХЛАН юм даа. Хөгжлийн банкны араас Төрийн банкийг шалгах ёстой. Эдний хулгай тэнд ч үүрлэж буй.
 
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 130 тэрбумыг зувчуулсан “Чингис хаан банк”-ны ард Сангийн сайд Б.Жавхлан байгаа нь тогтоогдсон. Хөгжлийн банкны удирдлагад “төлөөний хүн”-ээ байршуулж байгаад Б.Жавхлан “Чингис хаан” банкинд Хөгжлийн банк түүний охин компаниудаас нийлээд 50 тэрбумыг авсан нь илэрсэн. Цаана нь дахиад 70 тэрбумын хадгаламж яригдаж байгаа ч түүнийгээ нууж байна. Энэ их мөнгө хаашаа оров?
 
Улс төрчид банкнаас зээл, хадгаламж нэрээр их хэмжээний мөнгө авдаг, түүнийгээ угаадаг,найдваргүй зээлийн ангилалд оруулангуутаа эрх мэдлээ ашиглан зээлээ Төрийн банкууд руу шилжүүлдэг “мэргэшсэн дээрэм “ Монголын төрд бий болжээ. Тухайлбал: Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байхдаа 2014 онд Капитал банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр 1 тэрбум 255 сая төгрөгийн зээл авахуулжээ. Энэ зээлийн барьцааны гэрээг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа байгуулж, Ривер Гарден хотхоны 281 м кв гурван өрөө орон сууцыг 1,8 тэрбумаар үнэлэн тавьжээ. Зээлээ төлөхгүй явсаар Б.Жавлхан УИХ-ын гишүүн болж, Капитал банк дампуурсан байна. 2019 онд Б.Жавхлангийн зээл, хүүтэйгээ нийлээд 2,5 тэрбумд хүрчээ. Иргэн Н.Чинзориг нь энэ хугацаанд сураггүй болсон бөгөөд хууль хяналтынхан эрэн сурвалжилсны эцэст БНСУ-д гэр бүлийн хамтаар гарсан байсныг илрүүлжээ. Иргэн Н.Чинзориг нь уг зээлийг өөрөө аваагүй бөгөөд УИХ-ын гишүүн Болдын Жавхлан түүний төрсөн дүү Болдын Амгалан нар авч ашигласан гэж мэдүүлжээ. “Капитал “ банкнаас авсан энэ зээлээ Б.Жавхлан Төрийн банкруу шилжүүлсэн бололтой. Хөгжлийн банкийг улс төрчид маань яаж тонож дээрэмдэж хулгайсныг бид харлаа, үзлээ. Эдний хулгай ганц Хөгжлийн банкаар тогтохгүй учраас Төрийн банкийг ч шалгах ёстой.Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн улс төрчдийн нэг нь өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан юм. Б.Жавхлан нь өөрийн төгссөн АНУ-ын Индианагийн их сургуулийн төгсөгч Б.Батбаярыг Хөгжлийн банкны захирлаар томилуулж, өөрийн “төлөөний хүмүүс “-ээ Хөгжлийн банкинд шахжээ. Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар их сургуулийн нэг ангийн найз Чогсомын Мөнхбаярыг , Байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн захирлаар өөрийн ойрын хүн Баяраа овогтой Уянгааг тус тус томилуулсан байна. Эдгээр гүйцэтгэгчээрээ дамжуулан банкны шаардлага шалгуурыг хангахгүй компаниудад зээл олгож, өнөөдрийн Хөгжлийн банкны дампуурлын суурийг тавьжээ. Сангийн сайдын албаа “хулгайч”-д өгдөг нь ЖАВХЛАН юм даа.
 
Сэтгүүлч Б.Отгон 2022.03.09" гэжээ. 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.