Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ

2022-3-9
442

Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн  496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ.

Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг ЭХЭМҮТ-д хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж. 

ЭХЭМҮТ-ийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд үйл ажиллагаатай танилцахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэхээ илэрхийлсэн нь өнөөдөр бүрэн шийдэгджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг буюу “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, ЭХЭМҮТ-д ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн

  • цахим бүртгэлийн хэсэг,
  • нэгдсэн мэс заслын тасаг,
  • төрөх болон төрсний дараах тасаг,
  • дүрс оношилгооны  үйл ажиллагаатай танилцсан юм.

Эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад оруулсан юм. Зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн ковидын эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1000 ор дэлгэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Засгийн газраас цар тахлын үед ажиллуулахаар онцгой анхаарал хандуулсан нь үр дүнгээ өгч, эх, нярай, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний хоёр дахь том эмнэлэг болоод байна. Тус эмнэлэгт мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй болсон байна. Харин хотоос зайдуу учир эмч, ажилтнуудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шаардлагатай, мөн ажиллах хүчний нөөц дутмаг байгаа зэрэг тулгамдсан асуудлыг нь Ерөнхий сайд шийдэж өгнө гэлээ.

Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Мөн ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна, эрүүл мэндийн салбарын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.