
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан эмэгтэйчүүдэд төрийн одон медаль гардууллаа. Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Тэрбээр “Уран бүтээлээ үнэлүүлэх сайхан байна. Үзэгчдийн өгдөг хүч, урам уран бүтээл хийх сэдлийг төрүүлж байдаг. Үргэлж бидэнтэй хамтран ажилладаг чадварлаг уран бүтээлчид байна. Хамгийн гоё эелдэг, эерэг найз нөхөд, хайртай гэр бүл минь байна. Энэ бүхнээс илүү их ажиллах хүч авдаг. Надтай үргэлж хамт байдаг, үзэгчдэдээ баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн тэрбээр U фильмийг байгуулж, Single ladiеs кино хийхдээ дандаа эмэгтэйчүүдэд зориулсан уран бүтээл хийхээ өөртөө тангарагласанаа хэлж байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал