Оросуудын хайж байгаа "Цуст лам" хэмээх А.ТУРЧИНОВ гэж хэн бэ

2022-3-9
66691

Оросын цэргүүд, тэр дундаа тагнуулын ажилтнуудад тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) нарийн бичгийн дарга асан Александр Турчиновыг Украиныг орхин  зугатахаас  урьдчилан сэргийлэхийг тушаажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Оросын тагнуулынхан түүний мөрөөр орсон гэжээ.  

Mash Telegram суваг  Оросын Мөрдөн байцаах хороо Украины “цуст лам”  хэмээгдэх Турчиновын эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн байна.

Хэт үндэсхэрхэг үзэлт Турчинов Оросын иргэдийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдэхийг уриалж байсан бөгөөд одоо ч үргэлжлүүлсээр байгааг тус хэлтэс дурджээ.  Мөн  тус газрын дарга Александр Бастрыкин Турчиновын гэмт хэргийн нотлох баримт цуглуулах ажлыг түргэвчлэхийг үүрэг болгосон байна.

Александр Турчинов бол Донбассын ард түмний эсрэг цэргийн шийтгэх ажиллагааны гол санаачлагчдын нэг юм. Түүнийг Донбасст дайн дэгдээсэн, дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүх гэж байгаа гэсэн мэдээлэл эртнээс дуулдаж байгаа юм.  Тус улсын зүүн хэсэгт 60 гаруй орос иргэдийг байшинд хүчээр оруулж байгаад шатаах тушаалыг Турчнов өгсөн гэх мэдээлэл ч бас байдаг.

Тэрбээр 2014 оны дөрөвдүгээр сард тэрээр төрийн тэргүүний хувиар Донбасст “терроризм”-ын эсрэг ажиллагааг эхлүүлэх тушаал өгсөн. Донецкийн нисэх онгоцны буудлыг бөмбөгдөхийг санаатайгаар тушаасан гэж мэдээлж байв. Мөн тус бүс нутгийг пуужингаар харваж байсан нотлох баримтууд байдаг. Дараа нь Украины армид Крымд зэвсэг хэрэглэхийг тушаасан ч армийнхан  түүний тушаалыг биелүүлэхээс татгалзсан байна.

Турчинов ард түмнийхээ эсрэг дайн зарласнаар төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн юм.

Александр Валентинович Турчинов гэж хэн бэ.  Тэрбээр 1964 оны 3-р сарын 31-нд  Днепропетровскт   төрсөн.  Украины улс төр, төрийн зүтгэлтэн юм.

2014-2019 онд  Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, дараа нь 2014 оны 2-р сараас 6-р сарын хооронд Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн эртний найз, "баруун гар"  гэгддэг.

Турчинов  Днепропетровскийн  төмөрлөгийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн, сүүдрийн эдийн засгийн чиглэлээр эдийн засгийн ухааны докторын зэрэг  хамгаалсан, гар бөмбөгийн  спортын мастер.  Мөн олон тооны уран зөгнөлт номын зохиогч бөгөөд тэдгээрээс "Гэрчлэл", "Сүүлийн зоог"зэрэг зохиол нь ихэд алдартай аж.

1997 онд тэрээр Юлия Тимошенкотой танилцаж, ойр дотно болсон, тэр цагаас хойш түүний багт байсан. 1999 онд Тимошенкотой хамт Бүх Украины "Батькивщина" холбоог байгуулж, удирдагч нь Тимошенко өөрөө, түүний орлогч Турчинов  байв. Тэрбээр “Тимошенко хэнд ч юу ч нотлох шаардлагагүй” гэж хэлж байв.

2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр  Виктор Ющенкогийн сонгуулийн штабын орлогч дарга, Майданы гол удирдагчдын нэг байсан тэрээр иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулдаг байв. Ющенког сонгуульд ялсны дараа Турчинов Украины Аюулгүй байдлын албаны даргын дарга болжээ. Гэсэн хэдий ч 2005 оны есдүгээр сард Тимошенког Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсны дараа Турчинов албан тушаалаа мөн орхижээ.

2014 оны хоёрдугаар сарын 22-нд Украины Дээд Радын/парламентын/ даргаар сонгогдсон. Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо дүрвэсний  дараа  хоёрдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 6 сар орчим ажилласан. Энэ үеэрээ мөн Украины Зэвсэгт хүчний дээд командлагч байв.

2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигаар Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдож 2019 оны тавдугаар сар хүртэл ажилласан.

Украины зүүн хэсэгт болсон зэвсэгт мөргөлдөөн болон Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрт 2014 оны 4-р сард эхэлсэн цэргийн ажиллагааны гол буруутнаар Турчиновыг нэрлэдэг.Энэ тухай тэрээр “Бид Украины зүүн бүс нутагт Крымын сценарийг Орост давтахыг зөвшөөрөхгүй” гэж байв.

Тэр үеийн түр Ерөнхийлөгч А.Турчинов Харьков, Донецк, Луганск хотын захиргааны байруудыг булаан авсантай холбогдуулан хямралын эсрэг штаб байгуулж, "зэвсэг барьсан хүмүүсийн эсрэг арга хэмжээ авна" гэж мэдэгдэж улмаар олон жил сунжирсан мөргөлдөөний эхлэл болсон юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр 2021 оны 6-р сарын 30-ны байдлаар Украин дахь мөргөлдөөний улмаас 13200-13400 хүний амь үрэгдсэн гэж үздэг.

Эх сурвалж:  Риа новости, Regnum болон бусад






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.